Covid-19
Оюутолгойд COVID-19-ийн анхны тохиолдлыг бүртгэв
Нийтэлсэн
4 жил өмнөНийтлэлч
Админ“Оюу толгой” компанид коронавирусийн сэжигтэй тохиолдлын лабораторийн давтан шинжилгээний хариу эерэг гарчээ.
Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Оюутолгойд нэг тохиолдол батлагдсан. Тус иргэнийг нийслэлд авчирч, эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байна. Ойрын хавьтлын 20 орчим хүнийг Ханбогд суманд тусгаарлан, хариу арга хэмжээг авч байна” гэлээ. Одоогоор тухайн хүн ямар ажил хийдэг нь тодорхойгүй байна.
Уул уурхайн экспорт манай улсын төсвийн орлогод онцгой үүрэг гүйцэтгэдэг. Иймд экспортыг таслахгүйн тулд Өмнөговь аймагт PCR шинжилгээ хийх лаборатори байгуулсан юм.
PCR-ын шинжилгээ авах шаардлагатай иргэдийн шинжилгээ цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан бүрэн хийгдэж дуусаагүй тул АОК-той зөвшилцөж сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг 1 хоногоор хойшлуулж байна гэж өчигдөр тус сумын Онцгой комиссоос мэдээлсэн.