CRI Монгол радио

Японы Засгийн газар Мьянмарын цэргийн эргэлтийн эсрэг хариу арга хэмжээ авахаар төлөвлөжээ

Нийтэлсэн

Японы Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Като Катсүнобү тус улс Мьянмарт болсон цэргийн эргэлтийн эсрэг хариу арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа талаар мэдэгдлээ.

Тэрээр даваа гаригт хэвлэлийн хурал хийх үеэрээ “Япон улс Мьянмарт өрнөж буй нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаа бөгөөд цаашид эдийн засаг, бодлогын хариу арга хэмжээ хэрэгжүүлэх асуудлыг авч үзэх болно. Мөн энэ асуудалд холбогдох орнуудын байр суурийг харгалзан үзэн болно” гэсэн юм.

Үүнээс өмнө Өмнөд Солонгос Мьянмартай хийх батлан хамгаалахын үйл ажиллагаагаа зогсоож, өнгөрсөн сард болсон цэргийн эргэлтээр ардчилсан хүчний эрх баригчдыг хууль бусаар баривчилж, ардчиллын төлөөх хөдөлгөөнийг хүч хэрэглэн дарж буй үйлдлээс шалтгаалан тус улсад зэвсэг экспортлохоо зогсоохоо мэдэгдээд байв.

Мьянмар улсад ням гаригт болсон цэргийн дэглэмийг эсэргүүцэх жагсаалын үеэр цэргүүдийн суманд өртөж 38 энгийн иргэн, нэг цагдаа нас барсан билээ.

Эх сурвалж: Reuters  

Exit mobile version