Нийгэм

Баруун бүс нутагт эрчим хүч дамжуулах тулгуурыг амжилттай босгож, ОХУ-аас хүчдэл авах захиалга өгчээ

Нийтэлсэн

Хүчтэй шуурганы улмаас баруун бүс нутагт эрчим хүч дамжуулан тулгуур гуравдугаар сарын 13-14-нд шилжих шөнө хугарч, хэрэглэгчдийн цахилгаан тасарсан билээ. Уг аваарын нөхцөлийг хэвийн байдалд оруулан засварлахаар Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК, Увс Цахилгаан түгээх сүлжээ ХХК-ийн инженер техникийн ажилтнууд ажилласан юм.

Тэд өчигдөр тулгуураа амжилттай босгосон бөгөөд ОХУ-аас хүчдэл авах захиалга өгсөн, сэлгэн залгалтын бэлтгэлийг хангасан хэмээн цахим хуудастаа мэдээлжээ.

Аваарын хугацаанд Ховд, Увс, Баян-Өлгий аймгийн төвийн нэгдүгээр зэргийн хэрэглэгчдийн цахилгааныг Дөргөний усан цахилгаан станцаас дамжуулж байв.

Exit mobile version