Энтертайнмент

Парисын их дуулга эхэллээ

Нийтэлсэн

IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооны Их дуулгын нэг Парисын Их дуулга өнөөдөр/2020.02.08/ эхэлж байна.  Энэ удаагийн Их дуулгын тэмцээнд таван тивийн 115 улсын 683 тамирчин өрсөлдөж байна. Тэмцээний эхний өдөр буюу өнөөдөр эрэгтэй -60 кг, -66 кг, -73 кг эмэгтэй -48 кг, -52 кг, -57 кг, -63 кг-ийн барилдаанууд тус тус зохион байгуулагдана. Монгол улсаас эрэгтэй 12 тамирчин, эмэгтэй 8 тамирчин оролцож байгаа бөгөөд өнөөдөр эрэгтэй -60 кг-ийн жинд Д.Амартүвшин, Л.Өнөболд, эрэгтэй -66 кг-ийн жинд Г.Хэрлэн, Ё.Басхүү, эрэгтэй -73 кг-ийн жинд Ц.Цогтбаатар, Г.Одбаяр нар барилдах бол эмэгтэй -48 кг-ийн жинд М.Уранцэцэг, Г.Наранцэцэг, эмэгтэй -52 кг-ийн жинд Л.Сосорбарам, Б.Хорлоодой, эмэгтэй -57 кг-ийн жинд Д.Сумьяа, эмэгтэй -63 кг-ийн жинд Б.Ганхайч нар барилдана.

Энэ удаагийн Парисын Их дуулгын тэмцээнд Хятадын жүдогийн үндэсний шигшээ баг албан ёсоор нэрээ татаж байгаагаа зарласан юм.

Exit mobile version