Улс төр

АН-ын аймаг, нийслэл, дүүргийг удирдах дарга нар өнөөдөр тодорно

Нийтэлсэн

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн, аймаг, нийслэл, дүүргийн намын даргад нэр дэвшигчдийг тодруулах санал хураалт өнөөдөр /2021.03.17 10.00-20.00 цагт цахимаар болох нь ээ.

Дотоодод Covid-19 цар тахлын идэвхжил буурахгүй байгаа тул дотоод сонгуулийн санал хураалтыг цахимаар зохион байгуулах шийдвэр гаргасан аж.

Мөн Ардчилсан намын дарга С.Эрдэнэ энэ сарын 15-нд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдтэй уулзалт хийх үеэр дээрх сонгуулийг гуравдугаар сарын 17-нд хийх нэгдсэн ойлголцолд хүрсэн юм байна. Сунгаа гуравдугаар сарын 13-нд эхэлсэн юм.

Сануулахад, нийслэлийн Ардчилсан намын даргад Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл, нийслэлийн Ардчилсан намын дэд дарга С.Уртнасан нар өрсөлдөж байгаа юм.

Шат, шатны сонгуульд нэр дэвшигчид намын гишүүдтэйгээ Цар тахлаас сэргийлэх хуулийн хүрээнд уулзалт хийж, мөрийн хөтөлбөрөө танилцуулсан юм.

Exit mobile version