Эдийн засаг
“С” зөвшөөрөл авах хүсэлт гаргах хугацааг 10 хоногоор сунгажээ
Сангийн сайд, Зам, тээврийн хөгжлийн сайдын хамтарсан тушаалын дагуу Олон улсын ачаа тээврийн зөвшөөрлийн бичгийг хуулийн хугацаанд татвараа төлсөн, татварын өргүй аж ахуйн нэгжийн эзэмшлийн стандартын шаардлага хангасан автомашинд цахимаар олгож байгаа.
2020 оны IV улирлын байдлаар нүүрс тээврийн “С” зөвшөөрөлтэй 16.000 тээврийн хэрэгсэл бүхий 266 аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулж байна.
Дээрх аж ахуйн нэгжүүд цахим зөвшөөрөл олгох хугацаанд буюу 2021 оны гуравдугаар сарын 10-ны байдлаар Татварын өргүй болон Татварын өрөө барагдуулсан 189 аж ахуйн нэгж байгаа бол 68 аж ахуйн нэгжийн 149.7 тэрбум төгрөгийн татварын өр хуримтлагдаад байна.
Иймд Татварын ерөнхий газраас С төрлийн хил нэвтрэх, зорчих, зөвшөөрлийн бичиг авах хүсэлт гаргах, татварын өр барагдуулах хугацааг 10 хоног сунгаж, дээрх аж ахуйн нэгжүүдэд мэдээлэл өгч ажиллаж байна гэж Сангийн яамнаас мэдээллээ.