Нийгэм
Б.Баярмагнай: Цэргийн алба хаах нөхцөл бололцоог өнөө цагийн өнгө төрхөд нийцүүлнэ
“Зууны мэдээ” сонин Монгол цэргийн бахархлын өдөр, Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны яруу алдарт түүхт 100 жилийн ойн баярын өдрийг тохиолдуулан Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнайтай ярилцлаа.
-Батлан хамгаалах, зэвсэгт хүчний салбарт түүхэн он жил тохиож байна. Салбар 100 жилийн хугацаанд туулсан зам, түүхэнд гүйцэтгэсэн үүргийг тоймловол юу гэж харж байна вэ?
-Орчин цагийн зэвсэгт хүчний үүсэл, хөгжил 100 жилийн өмнөөс эхэлсэн гэж тодорхойлж байгаа. Өнөө цагийн Монгол Улсыг бүтээхэд зэвсэгт хүчний гүйцэтгэсэн үүрэг түүхэнд тод томруун үлдсэн.
Тухайлбал, Монгол Улсын тусгаар тогтнолын төлөөх олон дайн тулаан, тулгаралтад үүргээ нэр төртэй гүйцэтгэж байснаас эхлүүлээд энх цагт улс орны бүхий л салбарын томоохон бүтээн байгуулалтын ажилд манлайлан оролцсон нь түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн. Ингэж харвал Монгол Улсын сүүлийн 100 жилийн түүх бол ардын арми, зэвсэгт хүчинтэй салшгүй холбоотой.
Мөн сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд Монгол Улсын зэвсэгт хүчин олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцож дэлхийн цэрэг болох хэмжээний нэр хүндтэй боллоо. Олон улсын халуун цэгүүдэд бусад орны залуустай мөр зэрэгцэн нэр төртэйгөөр үүргээ гүйцэтгэж байна. Үүний хүчинд салбарын хамт олны чадавхи, зэвсэг техникийн шинэчлэл бололцооныхоо хэрээр сайжирч, шинэчлэгдэж байгаа. Үндсэндээ зэвсэгт хүчний хөгжлийг шинэ түвшинд гаргахад чухал үүрэг гүйцэтгэлээ.
Батлан хамгаалах салбар ирэх дөрвөн жилд эдийн засгийн хувьд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтыг салбартаа татах, бусад шинэчлэлээ эрэмбэ дараатай хийж чадвал Монгол Улсын ирээдүйд оруулж байгаа томоохон хувь нэмэр юм. Хамгийн гол нь эх орноо батлан хамгаалах зөв хүмүүжил, төлөвшилтэй залуучуудыг цэргийн албаар дамжуулан бэлтгэх нь Монгол Улсын цаашдын тусгаар тогтнол, хөгжил дэвшилд чухал үүрэгтэй. Хөгжил бол хүн. Тиймээс хариуцсан салбар бүр залуучуудаа зөв хүн болгож төлөвшүүлэхийн төлөө ажиллах нь чухал. Энэ бололцоо батлан хамгаалах салбарт илүү өргөн байдаг. Тиймээс хүнээ хөгжүүлэх, төлөвшүүлэх ажилд манай салбар голлох үүрэгтэй оролцох ёстой.
Цэрэг бол хамгийн нэр төртэй бөгөөд сайхан алба юм гэдгийг ирэх дөрвөн жилд бодитоор хэрэгжүүлэхийг зорьж байна.
-Салбарын эрх зүйн орчин багагүй шинэчлэгдлээ. Ерөнхий зургаар харвал орчин цагийн шаардлагатай бүрэн нийцүүлж чадав уу?
-Өнгөрсөн хугацаанд Батлан хамгаалахын багц хуулийг УИХ-аар хэлэлцэн баталсан. Үндсэндээ хууль эрх зүйн орчны хүрээнд ажиллах боломж бололцоо бүрдсэн. Батлан хамгаалах салбар зөвхөн зэвсэгт хүчин дээр тулгуурладаггүй. Монгол Улсыг Батлан хамгаалах гэдэг нь илүү өргөн хүрээтэй ойлголт. Улс орны аюулгүй байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг тогтвортой хадгалж байхад төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, аж ахуйн нэгж бүрийн оролцоо, үүрэг хариуцлага маш чухал. Тэр дотор мэргэжлийн чадварлаг зэвсэгт хүчин гол үүргийг гүйцэтгэдэг.
-Шинэ тутам хөгжиж байгаа командлалуудын нэг нь Кибер аюулгүй байдлын командлал юм. Эхний ээлжинд кибер аюулгүй байдлын дата төвийг байгуулах ажлыг эхлүүлнэ.
Ерөнхийдөө цаашид орчин цагийн арга барилд нийцүүлэн цэргийн албаар дамжуулж өнөө цагийн залуусыг сэтгэл зүйн болон бие бялдарын хат суулгах, төлөвшүүлэх чиглэлд бид анхааралаа хандуулж ажиллана. Өнөөгийн нийгэмд зарим залуус маань үг даахаа больсон, ачаа даахдаа тааруу, ах захаа хүндлэх нь багасан талаар нилээдгүй яригдаж байна. Тиймээс иргэн бүр цэргийн алба хаах нөхцөл бололцоог өнөө цагийн өнгө төрхөд нийцүүлэн бий болгож хөгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Оны өмнөхөн баруун аймгуудаар миний бие ажиллаад ирсэн. Манай зарим анги салбар 1970-1980 оны үеийн барилга байгууламж, модон жорлонтойгоо байна. Орчин цагийн шаардлага, бусад орны жишигт нийцүүлэн цэргийн нэгтгэл ангиудыг шат дараатай шинэчлэх ажлыг удахгүй эхлүүлэхээр манай хамт олон ажиллаж байна. XXI зуунд залуучууд ямар орчинд цэргийн алба хаах ёстой тэр стандартыг бодитоор бий болгоно. Өөрөөр хэлбэл, энэ 100 жилийн түүхэн ойгоор ирэх 100 жилийн хөгжлийн эхлэлийг тавихын төлөөх бодит ажил өрнөсөн жил байх болно .
-Монгол Улсын сүүлийн 100 жилийн түүх бол ардын арми, зэвсэгт хүчинтэй салшгүй холбоотой.
-Энхийг дэмжих ажиллагаанд тусгай хүчин оролцуулах асуудал нэлээн эрчимжиж байна. Энэ ажил хэзээнээс эхлэх вэ?
-Тусгай хүчний анги, инженер техникийн ажилтнуудаа энхийн сахиулах ажиллагаанд оролцуулах нь эдийн засгийн үр өгөөжийн хувьд хүн хүчний хувьд ч чухал ач холбогдолтой. Бага хүн хүчний нөөцөөр нэр хүндтэй үйл ажиллагааг зохион байгуулах бололцоотой гэж харж байгаа. Одоогоор энхийг сахиулах ажиллагаанд 1000 гаруй цэрэг үүрэг гүйцэтгэж байна. Тусгай хүчинг гадны халуун цэгүүдэд үүрэг гүйцэтгүүлэх бололцоог тал талаасаа судалж байна. Эцсийн шийдвэрийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон Засгийн газар гаргана.
-Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд Монгол Улсын зэвсэгт хүчин Олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцож дэлхийн цэрэг болох хэмжээний нэр хүндтэй боллоо.
-Зэвсэгт хүчний нэг томоохон шинэчлэл нь төрлийн цэргийн командлалыг нэмлээ. Тэр дундаа Кибер аюулгүй байдлын командлал бол нэлээн чухал үүрэгтэй ажиллах байх?
-Төрлийн цэргийн командлалуудаа байгуулаад үйл ажиллагааг нь жигдрүүлж байна. Тус тусын чиг үүрэгтэй. Тухайлбал барилга инженерийн цэрэг гэхэд улс орны хөгжилд томоохон жин дарахаар бүтээн байгуулалтын ажлуудад оролцож байна. Шинэ тутам хөгжиж байгаа командлалуудын нэг нь Кибер аюулгүй байдлын командлал юм. Бусад улс орны жишигт хүргэхийн төлөө бид зорино. Эхний ээлжинд кибер аюулгүй байдлын дата төвийг байгуулах ажлыг эхлүүлнэ.
-Батлан хамгаалах салбарын төсвийн 90 орчим хувь нь алба хаагч нарын цалин, урамшуулал бусад урсгал зардалд зарцуулагддаг.
-Батлан хамгаалах салбар зөвхөн аюулгүй байдлыг хамгаалах биш улс орны хөгжилд хувь нэмрээ оруулах бодлого баримтална гэсэн. Тухайлбал, аж үйлдвэрийг хөгжүүлэхэд ямар оролцоотой байх вэ?
-Батлан хамгаалах салбарын төсвийн 90 орчим хувь нь алба хаагч нарын цалин, урамшуулал бусад урсгал зардалд зарцуулагддаг. Энэ жилийн хувьд улсын нийт төсвийн нэг орчим хувь нь манай салбарт хуваарилагдаж байна. Уг нь хоёроос доошгүй хувьд хүргэчихвэл батлан хамгаалах салбар хөгжих бололцоо нэмэгдэнэ гэж харж байгаа. Сүүлийн жилүүдэд салбарт томоохон дорвитой хөрөнгө оруулалт төдийлөн хийгдээгүй, хөрөнгө санхүүгийн боломж хэдий хумигдмал байсан ч үе үеийн батлан хамгаалах салбарын удирдлага хамт олны хүчин зүтгэлийн үр дүнд өнгөрсөн хугацаанд боловсон хүчнээ бэлтгэх, зэвсэг техникийн шинэчлэлээ шат дараатай сайжруулахад чиглэсэн чамгүй ажлууд хийж ирсэн. Цаашид олон зүйл рүү савчих биш асуудлаа эрэмбэ дараатай цэгцэлж, дор бүр нь шийдвэрлээд явах нь чухал гэж харж байна. Ирэх дөрвөн жил илүү бодит ажил руу чиглэсэн, хүлээлтэд нийцсэн, залуучуудад боломж олгосон орчинг бүрдүүлнэ. Гадаад харилцааг өргөжүүлж, энхийг сахиулах ажиллагаанд төрлийн цэргүүдээ нэмэгдүүлэх зэргээр нарийн төлөвлөсөн зүйлс байна. Бидэнд хүн, хүч зөв менежмент хийх хангалттай нөөц бололцоо бий. Мөн улс орны хөгжилд зайлшгүй шаардлагатай стратегийн шинжтэй томоохон бүтээн байгуулалтад зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн тодорхой хэмжээнд оролцоод явна.Хуучин бол цэргийг 1000 өдөр тэжээгээд нэг өдөр ашиглана гэдэг байсан бол энэ үзэл хандлага өөрчлөгдсөн. Цэргийн алба хааж байгаа залууст мэргэжил олгох нь хувь хүн болон улс оронд хэрэгтэй учраас зарим нэгтгэл ангид мэргэжлийн чиг баримжаа олгох хөтөлбөрүүд хэрэгжээд эхэлсэн. Алба хаах хугацаандаа ажлын үр шимээ хүртдэг, хөдөлмөрийн үнэ цэнийг мэдрэх бодлого баримтална.
-Цэрэг бол хамгийн нэр төртэй бөгөөд сайхан алба юм гэдгийг ирэх дөрвөн жилд бодитоор хэрэгжүүлэхийг зорьж байна.
Өнгөрсөн хугацаанд зэвсэгт хүчин богино хугацаанд маш сайн зохион байгуулалтаар томоохон бүтээн байгуулалтын ажлуудын ард гарч чадсан. Аж үйлдвэрийг хөгжүүлнэ гээд аж ахуйн нэгжүүдийн хийдэг өдөр тутмын үйл ажиллагаанд зэвсэгт хүчин оролцох нь зохимжгүй. Тийм ч үүрэггүй. Харин улс орны ирээдүйн хөгжилд нөлөөлөхүйц томоохон бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцоно. Зэвсэгт хүчин төмөр замын бүтээн байгуулалтад оролцсоноор боловсон хүчний хувьд мэргэшиж, туршлагажиж байна. Техник төхөөрөмжийн хувьд ч сайжирсан.
-Өмнөд Суданд цар тахлын халдвар хүндхэн байгаа. Тэнд үүрэг гүйцэтгэж байгаа манай энхийн сахиулагчдын нөхцөл байдал ямар байна вэ?
-Мэдээж амаргүй нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа. Ажил хариуцсан хүмүүс маань байнгын холбоотой байж үүсч буй аливаа асуудлыг тухай бүрт нь шийдвэрлэн ажиллаж байна. Цар тахлын нөхцөл байдал хүндхэн байна. Тиймээс аль болох халдвараас сэргийлэх дэглэмийг чанд сахих зааварчилгааг тогтмол өгч, холбогдох дэмжлэгийг үзүүлж байгаа.
-Тусгай хүчний анги, инженер техникийн ажилтнуудаа энхийн сахиулах ажиллагаанд оролцуулах нь эдийн засгийн үр өгөөжийн хувьд, хүн хүчний хувьд ч чухал ач холбогдолтой.
-Цэргийн албаар дамжуулж залуучуудыг хөгжүүлж төлөвшүүлэх нь гарцаагүй. Гэвч энхийн цагт амь эрсдэхгүй байх баталгаа алга. Энэ тал дээр салбарын удирдлагууд хэрхэн ажиллах вэ?
-Хүүхдээ цэргийн албанд явуулчихаад ар гэр нь санаа зовохгүй, аюулгүй байх орчинг бүрдүүлэх ёстой. Залуучууд зөв хүмүүжил төлөвшилтэй байж улс орны хөгжилд хувь нэмрээ оруулна.
-Улс орны хөгжилд зайлшгүй шаардлагатай стратегийн шинжтэй томоохон бүтээн байгуулалтад зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн тодорхой хэмжээнд оролцоод явна.
Цэргийн байгууллага бол дүрэм журам, дэгтэй. Бүх үйл ажиллагаа хуулиар болон дотоод дүрэм журмаар нарийн зохицуулагддаг. Залуусын дунд гарч байгаа алдаа дутагдлыг засч залруулах, гаргуулахгүйн тулд улам хариуцлагажуулах ёстой. Энэ чиглэлээр сургалт, судалгааны ажлууд хийж байна. Мэргэжлийн сэтгэл судлаач, сэтгэлзүйчдийг анги нэгтгэлүүд дээр ажиллуулж, багаар ажиллах, хамтдаа хөгжих, нэгнээ дэмжих чиглэлд сургалт хүмүүжлийн орчинг бүрдүүлнэ. Энэ чиглэлээр зэвсэгт хүчний жанжин штаб түлхүү анхаарч ажиллаж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.3.18 ПҮРЭВ № 52 (6523)