Энтертайнмент

“Facebook” компани “News Corporation”-ийн мэдээний контентод төлбөр төлөхөөр боллоо

Нийтэлсэн

“Facebook” компани Австралийн мэдээний контентод төлбөр төлөх зохицуулалт бүхий гэрээг “News Corporation” компанитай байгууллаа.

Гэрээний дагуу “The Australian” сонин, “News Corporation”-ийн мэдээний сайт болон хэвлэл, мэдээллийн салбарын нөлөө бүхий эрхмүүдийн нэг Руберт Мурдокийн эзэмшлийн хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн байгууллагуудад төлбөр төлөхөөр болсон байна. Үүнээс нэг сарын өмнө Австралийн Засгийн газар технологийн компаниуд хэвлэлийн байгууллагуудад төлбөр төлөх зохицуулалт бүхий хуулийн төслийг баталсан аж.

Түүнчлэн өнгөрсөн сард “Google” корпорац тус компанитай ижил нөхцөлтэй гэрээг гурван жилийн хугацаатай байгуулснаа зарласан юм.

Exit mobile version