Дэлхий

Америкт 70 настай, Ази эмэгтэй халдлагад өртжээ

Нийтэлсэн

Америкийн Сан-Франциско хотод 70 орчим насны, Ази гаралтай америк эмэгтэй халдлагад өртжээ. Хэрэг лхагва гарагийн өглөө 10:30 цагийн үед болсон бөгөөд хохирогч эмэгтэй зам гарах гэж хүлээж байх хооронд танихгүй этгээд түүн рүү дайрчээ.

Хэргийн газар байсан гэрч нарын мэдээлж буйгаар хохирогч эмэгтэй нүд, нүүрэн тус газраа цохиулж, бэртэл авсан байна. Улмаар хохирогч эмэгтэй барьж явсан таягаараа өөрийгөө хамгаалах гэж оролдон байсан гэдгийг гэрчүүд мөн мэдээлж буй юм. Сан-Францискогийн цагдаагийн газар хохирогч эмэгтэй нь биед халдаж, зодож танхайрсан хэрэгт 30 орчим насны эрэгтэй буруутган шалгаж байгаа юм.

Коронавирусийн халдварын цар тахлын улмаас Ази гаралтай америкчууд арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхагдаж, дайралтад өртөх явдал ихэссэн юм.

Тухайлбал өнгөрсөн долоо хоногт Xi’an Famous Foods компанийн хоёр ажилтан Нью-Йорк хотын метроны буудалд халдлагад өртжээ. Үүний дараа байгууллагын эзэн ажилчдын аюулгүй байдлыг хангах үүднээс ажлаа түр хугацаанд зогсоохыг хүссэн байна. Колорадо дахь Shanghai Garden хоолны газрын эзэн Жак Ченыг коронавирусийн халдвартай хоолоор үйлчилдэг гэсэн худал цуурхал тараасны улмаас тэрбээр орлогынхоо 25 хувийг алджээ.

Өнгөрсөн оны 2-р сараас 6-р сарын хооронд Ази гаралтай америкчуудын дунд ажилгүйдэл, арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхах үзэл дөрөв дахин өссөн байна.

Exit mobile version