Бидэнтэй нэгд

Эрүүл мэнд

Д. Сарангэрэл: Цагаан сарыг албан ёсоор цуцлах санал гаргаж байна

Нийтэлсэн

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл дөнгөж сая Цагаан сарыг албан ёсоор цуцлах саналыг иргэн хүний хувьд гаргаж байгаагаа өөрийн цахим хуудсаар дамжуулж мэдэгдлээ.

Урд хөршид коронавирусийн халдварт өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа тулд ийнхүү болгоомжилж, Цагаан сарыг цуцлах санал гаргаж байна гэв.

Тэрбээр “Улсын онцгой байдлын комисс ‘Цагаан сар”-ын баярыг хориглох шийдвэр гаргах нь зөв үү ? Өнөөдөр өглөө 8.30 минутанд Гадаад яам дараах мэдээллийг өгч байна. Биднийг унтаад босоод ирэхэд урд хөршид маань Корона вирусын халдвартай хүний тоо 3387, нас барсан хүний тоо 86-гаар нэмэгджээ. Харин ХӨСҮТөвд тусгаарлан сэжиглэсэн 9 хүний хариу сөрөг гарч коронагийн халдвар аваагүй нь тогтоогдлоо. Гэхдээ бид огт тайвширч болохгүй. Учир нь урд хөрштэй хиллэдэг улс орнуудын дийлэнхэд шинэ вирусын халдвар бүртгэгдсэн.

Хятад улс вирусын халдварыг хазаарлах гэж бүх талаар хүчин зүтгэж байна. Тиймээс эдгэсэн хүний тоо хоног хоногоор нэмэгдэж буй мэдээ байна. Энэ бас л тайвшрах үндэслэл болохгүй. Хятадын цагаан сарын баяр таарч өргөн золгуут болсон нь бүх мужид нь халдвар тарахад нөлөөлсөн. Шинэ вирусын халдварлах “чадвар” маш өндөр, гэр бүл рүү орж ирсэн тухай судлаачид хэлж байна. Сар шинийн баяр бууз, баншаа хийхээс эхлээд бөөндөө байх олон нөхцлийг бүрдүүлдгийг бид хэлүүлэлтгүй мэднэ. Тэгвэл дэлхий тэр чигтээ бөөгнөрөл, шилжилт хөдөлгөөнийг хориглож хязгаарлаж байна.

Олон улсын хурал, цуглааны тов хойшлогдож, урилгууд ч цуцлагдаж байна. Монголчууд бид айж тэвдэлгүй нөхцөл байдалд бодит дүгнэлт хийж, шаардлагатай шийдвэрүүдийг шуурхай гаргаж хамтын хүчээр аюулт өвчнөөс урьдчилан сэргийлж эрсдэлийг бууруулж чадна. Миний санал сар шинийн баярыг энэ удаа албан ёсоор цуцалж хайртай хүмүүсээ тэр дундаа хөгшчүүлээ улмаар нийт МОНГОЛ ахан дүүсээ аюулт өвчнөөс хамгаалах.

Иргэн Д.Сарангэрэл” гэжээ.

Нийгэм10 цаг өмнө

Яармагийн гүүрийг энэ сарын 11-14-ний өдрүүдэд түр хаана

Энтертайнмент10 цаг өмнө

Испанийн “Ramassa” клуб энэ бямба гаригт МОНГОЛД ирнэ

Дэлхий10 цаг өмнө

Хятадын бараанаас 104%-ийн гаалийн татвар авч байгаа гэж мэдэгджээ

Улс төр10 цаг өмнө

“Төгрөг нуурын энержи”-г шалгахын тулд гаднын хуулийн байгууллагатай хамтарна

Эдийн засаг10 цаг өмнө

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын экспорт 19 сая ам.доллараар нэмэгджээ

Дэлхий10 цаг өмнө

Эдийн засгийн онц байдал тогтоох тухай зарлигт гарын үсэг зурлаа

Улс төр10 цаг өмнө

Н.Учрал: Х.Баттулга намайг нотол гэсэн, надад баримт бий!

Нийгэм3 өдөр өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 387 болжээ

Дэлхий3 өдөр өмнө

Вьетнам улс АНУ-ын импортод ногдуулсан бүх төрлийн тарифыг тэглэх санал тавив

Нийгэм3 өдөр өмнө

Иргэд гадаадад зорчихдоо бичиг баримт, эд зүйлээ гээх тохиолдол их гарч байна

Энтертайнмент3 өдөр өмнө

Овечкин NHL-ийн түүхэн шилдэг мэргэн бууч боллоо

Улс төр3 өдөр өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент3 өдөр өмнө

T-ara хамтлагийн Хю Миний хуримын зургууд ДЭЛГЭГДЖЭЭ

Энтертайнмент3 өдөр өмнө

Йокич 20 насандаа NBA-гийн сорилд хамгийн муу үзүүлэлт тэмдэглүүлж байжээ

Нийгэм3 өдөр өмнө

Төв аймгийн бүх сум КИОСК-той, 10 сургууль Старлинктэй боллоо