Бидэнтэй нэгд

Засгийн газар

Л.Оюун-Эрдэнэ: “Оюутолгой” төслийг Монгол Улсад үр ашигтай болгоход яриа хэлэлцээг чиглүүлэх шаардлагатай

Нийтэлсэн

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Рио Тинто компанийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолмтой өнөөдөр цахим уулзалт хийлээ.

Цахим уулзалтын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Оюутолгой” төсөлтэй холбогдуулж Засгийн газраас байгуулсан Ажлын хэсгийг ахалж байх хугацаандаа баримталж байсан бодлого, байр суурь огт өөрчлөгдөөгүй болохыг илэрхийлэв.

Тодруулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга байхдаа 2021 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр Рио Тинто компанийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолмд явуулж байсан албан бичигт дурдсан асуудлуудыг Рио Тинто компани цаг алдалгүй анхаарч, “Оюутолгой” төслийг Монгол Улсад үр ашигтай болгоход яриа хэлэлцээг чиглүүлэх шаардлагатайг онцоллоо.

Түүнчлэн, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын Ажлын хэсгийг ахалж буй Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар болон Рио Тинто компанийн Зэсийн группийн захирал Б.Болд нар яриа хэлэлцээг үргэлжлүүлж, бодит үр дүнд хүрнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлж, амжилт хүслээ.

Рио Тинтогийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм дөнгөж томилогдоод удаагүй байхдаа буюу 2020 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдөр тухайн үед Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй анхны цахим уулзалт хийж байсан билээ. Өнөөдрийн уулзалтын үеэр тэрбээр “Оюутолгой” төслийн хамтын ажиллагааны шинэ хуудас эхэлж байгааг онцлон тэмдэглэсэн бөгөөд энэхүү төслийг Монгол Улсад илүү үр ашигтай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахаа мөн илэрхийллээ.

Өнөөдрийн цахим уулзалтад Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Б.Ганбат, дэд дарга Б.Солонгоо, Ерөнхий сайдын Эдийн засгийн бодлогын зөвлөх Э.Болормаа нар оролцсон бол Рио Тинто компанийг төлөөлж гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм, Рио Тинто компанийн Зэсийн группийн захирал Б.Болд, Бизнес хөгжил эрхэлсэн захирал С.Мөнхсүх, Рио Тинто Монголиа ХХК-ийн дэд захирал Х.Амаржаргал нар оролцов гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Засгийн газар2 өдөр өмнө

Шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилно

Дэлхий2 өдөр өмнө

Билл Гэйтс $200 тэрбумын хөрөнгийнхөө ихэнхийг Африкт хандивлана

Улс төр2 өдөр өмнө

Ерөнхий сайдаас огцорсон ч УИХ-ын гишүүн хэвээр байгаа Л.Оюун-Эрдэнийг шалгах асуудлын тухай

Улс төр2 өдөр өмнө

Монголбанкны 2024 оны санхүүгийн тайланг хэлэлцэнэ

Улс төр2 өдөр өмнө

М.Нарантуяа-Нара: УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах тухай хууль санаачилна

Улаанбаатар2 өдөр өмнө

Х.Нямбаатар хотын дарга хэвээр үлдэх үү?

Нийгэм2 өдөр өмнө

Нийтийн албанд томилогдох 669 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав

Улс төр2 өдөр өмнө

Агаарын тээврийг хялбаршуулах Ази-Номхон далайн бүсийн форум Улаанбаатарт болно

Нийгэм2 өдөр өмнө

ТҮЦ эрхлэгчдийн холбоодтой зөвшилцөх ажлыг үргэлжлүүлж байна

Энтертайнмент2 өдөр өмнө

Хакими: Их мөнгөтэй болчихоор итгэх хүн олдохгүй юм

Эдийн засаг2 өдөр өмнө

Улаанбаатар-Москва чиглэлийн нислэгийг сэргээхээр ажиллаж байна

Дэлхий2 өдөр өмнө

Өмнөд Солонгост ээлжит бус ЕРӨНХИЙЛӨГЧИЙН сонгууль эхэллээ

Нийгэм2 өдөр өмнө

Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа ХЭВИЙН ажиллаж байна

Энтертайнмент2 өдөр өмнө

Хакүхогийн талаар Кисэносато, Ооносато, Исэгахама ояката нар бодлоо дэлгэжээ

CGTN мэдээ4 өдөр өмнө

Энхийн найдвар: Орос-Украины ээлжит яриа хэлэлцээ