Бидэнтэй нэгд

Энтертайнмент

Токио 2020 наадмын нээлт, хаалтын найруулагч эмэгтэй жүжигчнийг доромжилсон шалтгаанаар огцров

Нийтэлсэн

Токио 2020 зуны олимпын наадмын нээлт, хаалтын ажиллагааны ерөнхий найруулагч Хироши Сасаки эмэгтэй жүжигчнийг хэл амаар доромжилсон дуулианд холбогдож, өнөөдөр албан тушаалаасаа огцорчээ.

Тэрбээр өнгөрсөн онд Японы алдартай хошин урлагийн жүжигчин эмэгтэй Наоми Ватанабэг гахайны өмсгөлтэй нээлтийн ажиллагаанд оролцуулах санаа гаргаж байсныг өчигдөр Шүкан Бүншүн сэтгүүл анх мэдээлсэн байна.

Тухайн үед Сасакигийн санааг хамтрагчид нь хүлээж аваагүй юм байна. Сэтгүүлийнхэн түүний Line мессенжэр дэх групп чатад санаагаа тайлбарлан бичиж байсан баримтыг олж нийтэлснээр дуулиан дэгджээ.

“Санаагаа илэрхийлэхдээ зохимжгүй үг хэрэглэснээ хүлээн зөвшөөрч байна. Жүжигчин эмэгтэйгээс болон бусад хүмүүсээс чин сэтгэлийн уучлал гуйж байна” гэж Сасаки олимпын зохион байгуулах хороонд гаргасан огцрох өргөдөлдөө бичсэн байна.

33 настай жүжигчин Ватанабэ нь алдартнуудыг дуурайж элэглэдэг авьяасаараа Японд алдаршсан нэгэн юм. Гадаад улс орнуудад түүнийг арьс арчилгааны SK-II компанийн сурталчилгаа, Queer Eye: We’re in Japan! шоунд оролцсоноор нь мэддэг байна.

Наоми Ватанабэ
2020 оны зун зохион байгуулагдах хуваарьтай байсан Токио зуны олимпын наадам цар тахлын улмаас хойшилж, 2021 оны зун болох гэж байгаа.

Гэсэн хэдий ч цар тахлын хүрээ хумигдахгүй байгаагаас шалтгаалан үзэгчгүй хязгаарлагдмал хүрээнд зохион байгуулагдах төлөвтэй байна. Өнгөрсөн сард Токио 2020 наадмын зохион байгуулах хорооны дарга Ёширо Мори эмэгтэйчүүдийг хүйсээр ялгаварласан үг хэлснийхээ төлөө огцорсон юм.

Түүний оронд томилогдсон Японы цөөн эмэгтэй улс төрчдийн нэг Сэйко Хашимото өмнөх даргын алдааг засаж, хүйсийн тэгш оролцоог хангах үүднээс олимпын зохион байгуулах хорооны гүйцэтгэх зөвлөлд 12 эмэгтэй захирал нэмсэн байна.

Эх сурвалж: BBC

CGTN мэдээ5 өдөр өмнө

Ши Жиньпин: Өндөр чанартай бүтээн байгуулалт, өндөр үр ашигтай засаглалыг ахиулах ёстой 

CGTN мэдээ5 өдөр өмнө

Гамшгаас урьдчилан сэргийлэх, бууруулах нийтийн халамжийн төслийн үр дүнг Бээжинд нийтлэв

CGTN мэдээ5 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужийн Лөүян холхивч группийн ХХК-д зочлов

CGTN мэдээ5 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужид ажиллаж байна

Нийгэм6 өдөр өмнө

Дархан-Уул аймагт улаанбурхан өвчний зургаан тохиолдол бүртгэгджээ

Нийгэм6 өдөр өмнө

Ерөө суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

Эдийн засаг6 өдөр өмнө

Б.Жавхлан: Ирэх жилийн эдийн засгийн тэлэлт, экспортын орлого энэ жилийнхээс буурахгүй

Энтертайнмент6 өдөр өмнө

Монголын хоёр уулчин Эверестийн оргилд АМЖИЛТТАЙ гарлаа

Улс төр6 өдөр өмнө

Ашигт малтмалын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн хуралдана

Нийгэм6 өдөр өмнө

Цэргийн урлагийн танхимыг шинэ технологитой хослуулна

Улс төр6 өдөр өмнө

Х.Баттулга гишүүн чөлөө авч, 26 гишүүн гадаад томилолттой байжээ

Улс төр6 өдөр өмнө

Б.Дэлгэрсайхан: Энэ төсөл нэг өдрийн өмнө ч гэсэн эхэлбэл бидэнд үнэ цэнтэй

CGTN мэдээ7 өдөр өмнө

Колумбын Ерөнхийлөгч Петро Пиерро ХТРТ-д ярилцлага өглөө

Энтертайнмент1 долоо хоног өмнө

NBA-гийн аварга болж чадалгүй карьераа өндөрлүүлсэн 5 домогт сагсчин

Дэлхий1 долоо хоног өмнө

Луис Суаресийг цээжээрээ хамгаалсан Дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч үгүй болжээ