Эрүүл мэнд
Д.Сарангэрэл: Миний санал сар шинийн баярыг албан ёсоор цуцалж, хайртай хүмүүсээ аюулт өвчнөөс хамгаалах
Шинэ коронавирусийн халдвар өнөөдрийн байдлаар манай улсад бүртгэгдээгүй байгаа хэдий ч өндөр эрсдэлтэй улс орны хувьд урьдчилан сэргийлэх үүднээс Цагаан сарыг албан ёсоор тэмдэглэхгүй байх саналыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл гаргажээ.
Тэрбээр энэ саналаа өөрийн фэйсбүүд хуудастаа бичиж, БНХАУ-ын Цагаан сарын үеэр халдвар бүх мужид тархах нөхцөл бүрдсэнийг онцлоод “Монголчууд бид айж тэвдэлгүй нөхцөл байдалд бодит дүгнэлт хийж, шаардлагатай шийдвэрүүдийг шуурхай гаргаж хамтын хүчээр аюулт өвчнөөс урьдчилан сэргийлж эрсдэлийг бууруулж чадна. Миний санал сар шинийн баярыг энэ удаа албан ёсоор цуцалж хайртай хүмүүсээ тэр дундаа хөгшчүүлээ улмаар нийт МОНГОЛ ахан дүүсээ аюулт өвчнөөс хамгаалах” гэжээ.