Covid-19

Норвегийн эрдэмтэд AstraZeneca-гаас бөглөрөл үүсэж байгааг нотлов

Нийтэлсэн

Профессор Пол Андре Холме тэргүүтэй Норвегийн эрдэмтдийн багийнхан AstraZeneca-гийн коронавирусийн вакцин зарим өвчтөнд дархлааны хүчтэй урвал үзүүлж, цаашид судасны бөглөрөл үүсгэдэг гэсэн дүгнэлт гаргажээ.

Verdens Gang сонинд гарсан тайлангаас үзэхэд эрдэмтэд Ослонгийн их сургуулийн дэргэдэх Rikshospitalet эмнэлэгт хэвтсэн 50 хүртэлх насны гурван эмчийг судалж үзжээ. Тэд бүгд Британи-Шведийн AstraZeneca компанийн үйлдвэрлэсэн вакциныг хийлгэсний дараа судасны бөглөрөл үүссэн нь тогтоогджээ. Эмч нарын нэг нь нас барсан юм.

“Бидний дархлаажуулалтын дараа үүсэх өндөр магадлалтай дархлааны хүчтэй хариу урвалтай холбоотой гэсэн онол батлагдсан. Бид бөглөрөл үүсгэгч тусгай эсрэг биетийг тодорхойлсон” хэмээн Холме мэдэгджээ. Түүнчлэн вакцинаас гадна өөр юу ч ийм хүчтэй дархлааны хариу үйлдэл гаргаж, бөглөрөл үүсгэх боломжгүй гэсэн байна.

Эх сурвалж: ren.tv

Орчуулсан Э.Март

Exit mobile version