Улс төр

Хөл хорио тогтоох эсэх асуудлаар УОК хуралдаж эхэллээ

Нийтэлсэн

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2021.03.22/ Төрийн ордонд вакцинжуулалтын Ажлын хэсэгтэй хуралдсан.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улсын Онцгой комисс болон Нийслэлийн Онцгой комиссыг өнөөдөртөө багтаж хуралдах үүрэг, чиглэл өгсөн байдаг. Ингэхдээ “Шийдвэр гаргахдаа эрүүл мэнд, эдийн засаг, вакцинжуулалтын нийлүүлэлтийг түргэсгэх, иргэдээс мэдээлэл нуухгүй, хөл хорио тогтоох бол эрт мэдээлэх хэрэгтэй” гэдгийг тодотгосон юм.

Тэгвэл Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу яг одоо /19:00 цаг/ Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан Улсын Онцгой комисс хөл хорио тогтоох эсэх асуудлаар хуралдаж эхэллээ. Эрүүл мэндийн яамнаас Улаанбаатар хотод 14 хоногийн хугацаатай хөл хорио тогтоох саналыг хүргүүлээд байгаа билээ.

Exit mobile version