Орон нутаг
Булган аймаг дахь Монгол Улсын баатруудын хөшөөнд цэцэг өргөжээ
Монгол цэргийн өдөр, Орчин цагийн Монголын Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсан түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Булган нутгаас төрөн гарсан Монгол Улсын баатруудын хөшөөнд цэцэг өргөжэээ.
Булган аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат, Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, ахмад дайчид, цэргийн болон хууль сахиулах байгууллагын бие бүрэлдэхүүн, иргэдийн төлөөлөл Булган нутгаас төрөн гарсан Монгол Улсын баатруудын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлсэн аж.