Нийгэм
Резидэнт эмч нарыг өрх, дүүргийн эмнэлэгт нэмэлтээр ажиллуулж байна
Коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын тушаалаар 700 гаруй резидэнт эмчийг нэмэлтээр ажиллуулах хуваарилалт хийсэн. Энэ дагуу Нийслэлийн Эрүүл мэндийн газраас дээрх резидэнт эмч нарыг өрх, дүүргийн Эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэгт хуваарилан, “Ковид-19” халдварын тандалтын шинжилгээ, дархлаажуулалт, гэрийн тусгаарлалтад байгаа иргэдэд тавих өрхийн хяналт зэрэг үйл ажиллагаанд дайчлан ажиллуулж байна.
Резидэнт эмч нарыг өмнө нь авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо, халдварын тандалтын шинжилгээ болон “Нэг хаалга-Нэг шинжилгээ” үйл ажиллагаанд ажиллуулж байсан билээ.
Эх сурвалж: Нийслэлийн онцгой комисс