CRI Монгол радио
Конго улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн өдөр нэр дэвшигч нь нас баржээ
Конго улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байсан сөрөг хүчний удирдагч Гай Брис Парфе Колелас сонгуулийн санал хураалтын өдөр коронавирусийн халдварын улмаас нас баржээ.
Тэрбээр ням гарагт санал хураах байр хаахаас хэдхэн цагийн өмнө амьсгал хураасан байна.
Сонгуулийн өмнө Конгогийн нийгмийн сүлжээгээр 61 настай нэр дэвшигч хүчилтөрөгчийн маскаа тайлж, дэмжигчдэдээ хандан сонгуульд идэвхтэй оролцохыг уриалж буй бичлэг нь цацагджээ. Тэрбээр онгоцонд таалал төгссөн бөгөөд тухайн онгоц түүнийг Франц руу эмчилгээнд явуулахаар тээвэрлэж байсан гэж төлөөлөгч нь мэдээлсэн байна.
Гай Брис Пафре Колелас нь 1979 оноос хойш төрийн эрхийг барьж байгаа одоогийн Ерөнхийлөгч Дени Сассу-Нгессогийн эсрэг өрсөлдөж буй зургаан нэр дэвшигчийн нэг байв. Ерөнхийлөгч Дени Сассу-Нгессо нь 1992-1997 онд сонгуульд ялагдаж таван жил завсарласнаас бусад хугацаанд Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа аж.
Эх сурвалж: ВВС