Бидэнтэй нэгд

Энтертайнмент

Харри Поттер “шилдэг” гэдгийг нотлох 20 шалтгаан

Нийтэлсэн

Хамгийн алдартай цуврал зохиолуудын нэг бол Харри Поттер гэдэгтэй олон хүн санал нийлэх болов уу. Зохиолч Ж.К.Роулингийн бичсэн энэхүү зохиол яагаад шилдэг гэдгийг нотлох 20 баримтыг хүргэж байна.

1. ​Хүрээлэл

“Чи Хогвартсын аль тэнхимд харьяалагддаг вэ?” гэдэг үгийг чи наснаасаа олон сонссон байх. Чи өөрийн Патронусаа ч мэднэ, аль тэнхимд амжилт олж чадахаа ч бодож үзсэн, мөн Хогвартсын нутаг дэвсгэрээс Амбрижийг ор мөргүй арчиж болох арга замуудыг ч тооцоолж үзсэн байх.
Түүнчлэн чи найзууд, хамтран ажиллагсад, огт танихгүй хүмүүстэй хүртэл дээрх зүйлсийг, түүнээс ч ихийг ярилцаж байсан удаатай биз ээ. Учир нь Ж.К.Роулинг галт тэргэнд уг ид шидийн зохиолоо төсөөлөн явахдаа зүгээр ч нэг сэтгэл догдлом түүх биш, дүрүүдийн хүнд бэрх асуудалд зүрх сэтгэлээ зориулж, тэднийг цочирдуулж, бодлыг нь эзэмдсэн бүхэл бүтэн хүрээллийг бүтээсэн юм.

2. Бид бүгдээрээ шидтэн байж чадахыг сануулдаг

Харри Поттер ууль шувуу өөрт нь хаягласан захиаг авчирсан тэр нэгэн өдрийг хүртэл ид шидийн ертөнц байдгийг, тэр өөрөө шидтэн гэдгээ гадарлаа ч үгүй байдаг. Энэ нь бидэнд ч бас 11 насны төрсөн өдрөөр маань Хогвартсын элсэлтийн захиа ирэх ч юм шиг мэдрэмжийг төрүүлдэг.

3. Хогвартс- зүгээр л Хогвартс

Тоймгүй олон шидэт амьтад, олон янзын дэгжин жанч нөмөрсөн шидтэнүүд, тансаг цэнгээнт үдэшлэгүүд, уул овоо мэт их амттанаар бялхсан баярын ширээ, хөдөлдөг шат, нууцаар дүүрэн хонгилууд, эртний үлгэр домог амилсан сургууль. Энэ бүхэн бидний сурдаг жирийн сургуулиудыг машид уйтгартай, мөн нэг юмаар дутуу болгож орхисон нь гарцаагүй… Мэдээж тэр нь: ид шид.

4. Шидэт амьтад

Флаффи хэмээх гурван толгойтой аварга том нохой, аймшигт Василиск, Хориотой ойг эзэгнэгч Арагог аалз гэх мэт ид шидийн ертөнцийн гайхамшигт амьтдыг нэрлэвэл мөддөө дуусахгүй. Дэлхийн олон улс гүрний домогт гардаг үлгэрийн амьтдын ихэнх нь Роулингийн бидэнд танилцуулсан ид шидийн ертөнцөд оршиж байдаг.

Хэрвээ Харри удахгүй уулзах үсэрхэг, нисдэг найзуудаа мэддэг байсан бол Лондоны амьтны хүрээлэн рүү очих хэрэг гарахгүй л байсан болов уу. Энэ дашрамд бяцхан биедээ багтамгүй эр зориг, сайхан сэтгэлтэй Доббигоо ч мөн дурдах нь зүйтэй биз ээ.

5. Дүрүүдийн нэрс

Харри Поттерын ертөнцийн ихэнх зүйлсийн адилаар Роулинг хэн нэгнийг эсвэл юмсыг зүгээр ч нэг нэрлэчхээгүй. Дүр бүрийн нэр болон зан ааш нь өөрсдийн түүхүүдтэй нарийн уялдсан байдаг. Роулинг өөрөө ч содон нэрсийг түүж цуглуулан нэрсийн бүтэн каталогтой болчихсон байжээ. Бидний дуртай зарим дүрийн нэрсээс Харригийн хайртай ууль шувуу болох Хэдвигийг дурдаж болно. Дундад зууны Силесийн гүнгийн авхай, өнчин хүүхдүүдийг асран тэтгэгч Гэгээн Хэдвигийн нэрээс санаа авсан байж магадгүй ажээ. Харин Дамблдорын тухайд эртний Англи хэлэнд энэ үг нь зөгий гэсэн утгатай үг. Роулинг түүнийг хөгжимд дуртай учраас мөн үргэлж амандаа дуу аялж буйгаар төсөөлдөг учраас энэ нэрийг өгчээ.

6. Хувцас болон дүрслэлүүд

Тус цуврал ингэж их олны хайрыг татах болсон гол шалтгаануудын нэг нь олон төрлийн нарийн чимэглэл бүхий хувцас хэрэглэлүүд болон онцгой дүр дүрслэлүүд билээ. Харригийн аянга цахилгаан шиг хэлбэртэй сорви, хагархай нүдний шил, ээжийнх нь нүдийг бодоод үз дээ.

Амбрижийн яв ягаан чамин хээнцэр хувцаслалт нь түүний зан ааш хандлагаас нь тэс өөр байдаг. Мөн Дурмстранг, Боубатон болон Хогвартсын сурагчдын хоорондоо адилгүй дүр төрхүүд байна. Үүнийг ойлгоход кинонууд нь бидэнд тусалсан ч Роулинг дүрүүдэд яаж анхаарсан нь зохиолын ид шидийг улам ч тодотгосон билээ.

7. Төсөөллийн цар хүрээ

Шидтэний ертөнцийн нэг ширхэг чулуу нь ч жирийн биш. Энэ бол бидний мэдэх амьдралыг бүрэн хувиргасан, тэс ондоо санагддаг хэдий ч танил дотно, үнэмшилтэй мэдрэмж төрүүлдэг хэвээрээ зохиол юм. Өдөр тутмын хамгийн энгийн ажлуудыг хүртэл (банк явах, шидтэний гудамж, хүлэг баатрын автобус) шидтэний ертөнцөд зориулан бүтээж, зохиож чадсан нь Роулингийн жинхэнэ ур чадвар бөгөөд гайхамшгийг бүхэлд нь улам ч үнэмшилтэй болгосон. Мэдэгдэхгүй зүйлс ч бас бий. Бид олж мэдэж амжаагүй зүйлс ч бас байгаа л даа. Гэхдээ үүний тулд л Wizardingworld.com байгаа шүү дээ, тийм ээ?

8. Нууцууд

Номуудад үл анзаарагдам байдлаар дараагийн үйл явдлуудыг илчилсэн байдаг ч энэ нь зүгээр л зохиолыг цааш үргэлжлүүлэхэд туслах зориулалттайгаас ирээдүйд болох үйл явдлуудыг бүхэлд нь илчилдэггүй. Уизлигийн ихрүүд Квиреллийн толгой руу цас шиддэг хэсгийг эргээд санацгаая л даа. Тэр цас шууд Волдемортын нүүрэнд тусах байсныг бид одоо мэддэг болсон шүү дээ. Эсвэл бидний дуртай хэсгүүдийн нэг хэсэг болох, Трелонигийн ширээний 13 суудлын онол байна. “Азбаканы хоригдолд” мэргэ төлгөний багш маань Дамблдор болон түүний зочидтой хамт хооллохоос татгалзахдаа “Хэрэв би ширээнд суух юм бол бид 13-уулаа болно! Үүнээс илүү золгүй зүйл гэж юу байх вэ! Хэрвээ 13-уулаа хооллох юм бол, хэн түрүүлж боссон тэр хүн үхэх болно! Үүнийг хэзээ ч бүү март!” гэж хэлдэг. “Галт шувууны бүлгэмд” Грималдын байшинд 13-уулаа хооллож байх үед Сириус түрүүлж босдог. Уйлмаар шүү.

9. Хүүхдүүдийг уншихад сургасан

Интернэтийн эрин үеэс өмнө уг цувралын номууд гарч эхлэхдээ л дэлхийн хүүхэд багачуудыг номд дуртай болгосон юм. Үнэн хэрэгтээ 450 сая гаруй хувь борлогдсон гэдэг тооцоо байдаг нь шууд шинээр нэмэгдэж буй уншигчид гэсэн үг биш, харин хуучны уншигчид нь байнга дахин давтан уншдаг гэдгийг баталж буй хэрэг юм.

Уг цуврал нь уран зохиолын хувьд нэгэн эрин үед асар үнэ цэнтэй нөлөөг үзүүлсэн юм. Мэдээж Ж.К.Роулингийн банкны дансанд ч бас.

10. Ид шидээс гадна 100% хүн байх тухай сургасан

Зохиолын гайхамшиг нь ид шидэд оршиж болох ч хүний мөн чанарын тухай олон асуудлыг хөндсөн байдаг. Боггарттай нүүр тулахаас эхлээд Волдемортыг хөнөөх хүртэлх эр зоригийн ойлголтыг уншигчдад таниулсаар ирсэн билээ. Үнэнч хайр гэж юу болохыг Снейпийн дүрээр чадмаг илэрхийлсэн байдаг. Мөн зохиолд хувь хүн өөрийн дотоод ухамсар, зөн совиндоо итгэх болон ойр дотнын хүмүүстээ итгэхийн ач холбогдлыг маш нарийн дүрсэлдэг.

11. Бүтэн үеийг хүмүүжүүлсэн туульс

Хэрвээ чи одоо өсвөр насны хүүхэд бол Харри Поттергүй дэлхий ертөнцийг мэдэхгүй гэсэн үг. Энэ даруухан бүтээл милениалуудын хүүхэд насыг аз жаргал, хүсэл мөрөөдөл, ид шидээр дүүрэн байлгаж чадсан юм. Бидний үеийнхэн хуучны дурсамжаа сэргээж санах маш дуртай. Олон хүний хувьд нэгэн цаг үед амьдарч асан шидтэн хүүгийн тухай үлгэр бага насных нь хамгийн нандин дурсамжуудын нэг билээ. Бидний хувьд жилийн аль ч үед, сэтгэл санаа ямар ч байсан хамаагүй, хэдэн настай ч бай ням гаргийн үдээс хойш Харри Поттерыг угсруулан унших мэдрэмжийг өөр юугаар ч сольшгүй юм.

12. Сэтгэцийн эрүүл мэндэд гэрэл асаав

Роулинг олон ярилцлагууддаа зохиолын онцлох хэсгүүдээ өөрийн хувийн амьдралын чухал үеүдээс санаа авч бичсэн тухайгаа ярьсан байдаг. Сэтгэл гутралтай тэмцэж байсан үеэ сэтгэл зүрхийг сорж амьдардаг чөтгөрүүдтэй зүйрлэн аймшигт Дементоруудыг бүтээжээ. Гэхдээ энэ чөтгөрүүдээс хамгаалах шившлэг байдаг нь үнэхээр сэтгэл уужирмаар шүү. Тэднийг устгахын тулд чи патронусын шившлэгийг хийх ёстой. Өөрийн патронусыг гаргахын тулд чи хамгийн сайхан дурсамжаа бодох хэрэгтэй. Бидний амьдралд муу муухай зүйлс тохиолдож л байдаг. Харин энэ хэцүү үеийг бид аз жаргалтай, дулаахан дурсамжуудынхаа хүчээр л даван туулах учиртай билээ.

13. Ил тод ЛГБТ

Хогвартсын захирлын бэлгийн чиг хандлага туужид ил тод бичигдээгүй ч Роулинг түүнийг ижил хүйстнээ сонирхдог гэдгийг илчилсэн. Онцлууштай хоёр зүйл энд байна. Дамблдорын бэлгийн чиг хандлага түүнийг тодорхойлдоггүй нь уран зохиолд түгээмэл үзэгдэл биш. Бидний бэлгийн чиг хандлага бидний сайн мууг тодорхойлдоггүй. Мөн энэ асуудал зохиолын үйл явдлын гол хэсэг ч биш. Гэсэн хэдий ч үүнийг хүлээн зөвшөөрсөн нь бэлгийн цөөнхийн тухай нийгмийн хандлагыг илүү зөв тийшээ чиглүүлэхэд хувь нэмрээ оруулсаар байна.

14. Жинхэнэ ертөнцтэй холбогдсон нь

Шидтэний ертөнцийн хамгийн сэтгэл татам зүйлсийн нэг нь тэр ертөнц яг бидний зэргэлдээ оршдог. Энэ нь илүү үнэмшилтэй, гараа сунгаад л хүрч болохуйц мэдрэмжийг уншигчдад өгдөг нь үнэхээр сонирхолтой.

15. Хэл

Магл, Феликс Фелицис, Вингардиум Левиоса болоод бусад хэдэн зуун үгсийг 20 жилийн өмнө л гэхэд хэн ч мэддэггүй, ямар ч утгагүй зүйлс байлаа. Гэтэл одоо эдгээр үгс дэлхий нийтийн шүтэн бишрэгчдийг хооронд нь холбодог хэл зүйн нэгэн аймаг болсон билээ.

16. Номоос цааш өргөжих ертөнц

Сэдэвчилсэн парк, сонсдог ном, мерчандайз, шүтэн бишрэгчдийн цуглардаг газрууд, бас таны сонсож байсан зарим кинонууд… Шидтэний ертөнц одоо номын тавиур дээр хөглөрч байдаг жирийн нэгэн багц номоос илүү нэр хүндийг олсон билээ.

17. Дүрүүдийн цаадах урам зориг

Өмнө нь нэрсийн талаар судалсантай адил, жижиг туслах дүрүүдээс эхлээд бүх л дүрүүд чухал шалтгаанаар номд орсон байдаг. Уйланхай Миртлийг бодоод үз дээ. Роулинг түүний дүрийг бичихдээ шөнийн клубүүдийн ариун цэврийн өрөөнд хаа сайгүй таардаг охидоос санаа авчээ. Мөн Роулинг Харри, Рон хоёр шинэ аяллынхаа учрыг хэрхэн олж буйг харах бүр ч дуртай байсан гэсэн шүү.

18. Бид хангалттай ихийг мэддэг ч, ахиад ч мэдэх ёстой зүйлс бий

Шидтэний ертөнцийн хоёр дахь дайн саяхан өндөрлөсөн ч Хараагдсан хүүхэд жүжиг болон Гайхамшигт амьтад нар шиг илүү нарийвчлан задалсан түүхүүд үргэлжлэн бидэнд хүрсээр л байна. Роулинг Поттерын үзгээ ахин нэг удаа барих болов уу? Үүний хариултыг тэр өөрөө л мэдэх байх, харин хүсэл сонирхол үргэлж байх болно гэдэг л гарцаагүй үнэн. Бид улам их зүйлийг мэдэхийг хүссээр л байх болно.

19. Хосуудын тухайд

Поттерын ертөнцөд тохиолдлын зүйлс гэж үгүй. Жеймс болон Лили Поттер хоёр, Хермиони болон Рон нар бидний хамгийн дуртай үерхлүүд мөн.

20. Бидэнтэй үүрд хамт байх эшлэлүүд

Зохиолын үйл явдал гол тайзыг эзэгнэдэг ч, бичлэгийн гоёмсог хэв маяг өөрийн эрхгүй анхаарал татдаг билээ. Номуудын олон хэсгүүд амьдралын бүхий л үед бусадтай хуваалцаж, эш татаж болохуйц санагддаг. Зарим нэгээс онцолбол: “Хамгийн хэцүү цаг үед хүртэл аз жаргал байж л байдаг, гэхдээ хэн нэгэн гэрлээ асаахаа санах л юм бол шүү дээ”, “Бид бүгдийн дотор гэгээтэй, бүүдгэр талууд бий. Бид аль талыг нь сонгож бусдад харуулахаас л бүх юм шалтгаална. Бид тийм л хүмүүс”. Мөн тэгээд мэдээж, энэ гайхамшигт аяллыг эхлүүлсэн сонгодог эшлэл болох “Чи бол шидтэн, Харри”.

CGTN мэдээ2 цаг өмнө

“Таван салбарын нэгдэл”-ийн ерөнхий зураглал-Хятадын орчин үеийн шинэчлэлд хүрэх онолын болон практик тайлбарууд

CGTN мэдээ10 цаг өмнө

Пэн Лиюан, Бразилийн Ерөнхийлөгчийн гэргий Розанжела нар Үндэсний урлагийн театрт зочиллоо

Улс төр11 цаг өмнө

Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 10 дугаар бага хурал болно

Боловсрол11 цаг өмнө

Энэ сарын 16, 17, 18-нд Үндэсний НОМЫН БАЯР болно

Нийгэм11 цаг өмнө

Үндэсний бөхийн хувцас хэрэглэл өмсөж, гараа дэвээ дуурайдаг иргэдийг шалгуулна

Эдийн засаг11 цаг өмнө

Гашуусухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболтын бүтээн байгуулалтын нээлт болж байна

Энтертайнмент11 цаг өмнө

Роналдогийн 14 настай хүү Португалын шигшээд анх удаагаа тоглолоо

Постер11 цаг өмнө

Г.Лувсанжамц: Хэрэглээг биш, хэмнэлтийг дэмжинэ

Улс төр11 цаг өмнө

Зөвшөөрөл авах, татварын дэмжлэг тааруу байна

Энтертайнмент11 цаг өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Дэлхий11 цаг өмнө

Намын хөрөнгөөс 38 тэрбум вон завшсан улстөрчийг БАРИВЧЛАХ зөвшөөрөл хүсжээ

Нийгэм11 цаг өмнө

Хүний гэрлэн бүрхүүл бүтэн байвал ажил, амьдрал ч тэгширнэ

Дэлхий1 өдөр өмнө

Орос, Украины шууд яриа хэлэлцээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийлжээ

Дэлхий1 өдөр өмнө

Украинд дайны галыг зогсоох боломжийг алдаж болохгүй гэж үзэж байна

Нийгэм1 өдөр өмнө

Сэтгэлзүйн зөвлөгч судлаач: Т.ТӨРМӨНХ Монголын нийгэмд ёс суртахууны доройтол газар авч, оюун санааны хямрал гүнзгийрч байна

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Энтертайнмент11 цаг өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент3 долоо хоног өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр1 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент2 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент2 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм3 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий4 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр5 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд5 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн