Бидэнтэй нэгд

Энтертайнмент

Такиясү ганцаараа тэргүүлж явна

Нийтэлсэн

Японы мэргэжлийн сүмогийн гуравдугаар сарын тэмцээн харү башё дундаа орлоо. Сүмогийн найм дахь өдрийн барилдааны явц энэ башёг хэн өнгөлөхийг бараг л хэлчихдэг дээ. Энэ башё ч тийм л байна. Сүүлийн үед аварга цолтонгүй тэмцээн тун олшров. Ойрд аваргын бараа харсангүй гэж үзэгчид гомдоллох нь ч бий. Энэ удаагийн тэмцээн гэхэд анх банцүкег үзэхүл хоёр аварга барилдахаар харагдсан. Гэтэл яг тэмцээн эхлэх өдөр Какирюү М.Ананд бэлтгэл дээр бэртлээ сэдрээсэн учир гээд алга.

Хакүхо М.Даваажаргал башёг чимээд гарч ирдэг юм. Гэтэл тэр тэмцээний эхний хоёр өдөр давмаг болоод бас л гэмтэл гээд дэвжээг орхив. Тэгээд л толгойлдог нь гурван озекитойгоор тэмцээн үргэлжилсэн юм. Байдаггүй дээ. Озеки нар ойчоод эхлэв. Тэмцээний эхэнд л ояката Китаноүми хэлэхдээ:

-Энэ тэмцээнд озеки цолтон түрүүлэхгүй ээ гэж байсан.

Нээрээ л одоо харахад озеки нараас түрүүлэх хүн алга. Найман өдрийн дараа сүүлийн тэмцээнүүдэд түрүүлэх бөхийн тоонд багтдаг байсан Шёодай дөрөв, Осанояма гурав,  цолоо хамгаалах барилдаан хийж байгаа Такикейшёо мөн л дөрөв уначихсан явна. Тэмцээний найм дахь өдрийн оргил барилдаан секиваке Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, комүсүби Такиясү нарын тулаан байлаа. Өмнөх гурван барилдаанд Такиясү дийлчихсэн. Тэрүнофүжид хамгийн хэцүү өрсөлдөгч нь гэдэг. Тэр нь ч үнэн бололтой. Золгоон дээр л Такиясү хоёр гараар дотуур барьц аваад өрсөлдөгчөө ямар ч мэх хийх бололцоо олгосонгүй дэвжээнээс гаргачихав даа. Тэрүнофүжи ийнхүү Такиясүд унаад л дуусах юм байна гэж мэдрэв бололтой. Хамгийн гол нь Тэрүнофүжи гэдэг хүний толгой зарим үед муу ажилладаг дэвж давхиад л барьц алдчихдаг нь алдаа юм.

-Хар бяраар сайн барилддаггүй юм. Толгой ажиллаж байж гэмээ нь амжилтанд хүрнэ гэж манай их аварга Ж.Мөнхбат хэлдэг байсан даа. Үнэн л хэрэг.

Ингээд зургаан даваатай тэмцээн тэргүүлж явсан секиваке, комүсүби хоёр байр нь хэвээр ч Такиясү долоон даваа нэг унаатай ганцаараа тэргүүлж эхэллээ. Харин түүнд унасан Тэрүнофүжи, Чиёнокүни нар зургаан даваатай араас нь нэхэж явна. Гуравдугаар эгнээнд яваа гэх таван даваатнууд найм дахь өдрөө бараг бүгд уналаа. Миёогирюү, Таканошёо, Хүктофүжи гээд л. Ухарлаа. Цөөвтөр даваад байгаа ч давааныхаа чанараар сайн  яваа бөхчүүд бас байна аа. Вакатагаки гэдэг залуу хоёр озекиг хаясан бол тэмцээний долоо дахь өдөр ганцхан унаатай явсан Миёогирюүг илүүрхэж давсан. Мөн Месси тун чанга барилдаж озеки Такикейшёо, Шёодай нарыг өвдөглүүлэв. Дээд зиндаанд барилдаж байгаа монгол сүмочдоос Ичиножёо А.Ичинноров, Чиёошомо Мөнхсайхан, Тамаваши Мөнх-Оргил нар тав, Хоошёорюү Бямбасүрэн дөрөв, Кирибияма Лхагвасүрэн гурван даваатай явна. Тамаваши, Хоошёорюү нар хэмжээндээ, Ичиножёо учраа олохгүй янзтай нь хэвээр Кирибиямагийн хувьд орон гаран байдалтай л барилдаж байх шиг. Харү башёг бүхэлд нь авч үзвэл озеки нарт халтай, за даа тэр л сайн байна түрүүлж магадгүй гэхийг хэлэхийн янзгүй байна. Тэрүнофүжи энэ башёд ес давахад л озеки цолыг авна. Чадах ч байх. Гэхдээ энэ тааж мэдэхээргүйн дундаас цойлоод түрүүлээд цолоо буцааж авах юм бол бүр нэр төрийн хэрэг болноо доо. Эцэст нь хэлэхэд сүмог үздэг монголчуудын тоо өслөө. Тэгэхээс ч яахав. Өөр үзэх спортын уралдаан тэмцээн тэр дотор бөхийн барилдаан допингтойгоо хамт унтарсан юм чинь. МҮБХ-ноос харцагуудын халз барилдаан хийнэ гэж нэг хэсэг рекламдсан яг болохоор нь нуувчинд оруулчихсан. Ёстой л “шилний цаанаас чихэр долоолгов” гээч юм болов. Тэгээд л сүмогоо үзэж байна даа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.3.23 МЯГМАР № 56 (6533)

CGTN мэдээ14 цаг өмнө

Филиппиний Хятадын Өмнөд тэнгис дэх стратегийг харах нь

CGTN мэдээ1 өдөр өмнө

Сименс AG компанийн Удирдах зөвлөлийн дарга Бо Лерентэй хийсэн ярилцлага

Дэлхий3 өдөр өмнө

Илон Маск: Би байгаагүй бол Трамп сонгуульд ялахгүй байсан

Улс төр3 өдөр өмнө

Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлаар УЗ нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй байна

Нийгэм3 өдөр өмнө

Баривчилгаанд явсан Ж.Энхжаргаланг өчигдөр орой суллажээ

Энтертайнмент3 өдөр өмнө

Демаркус Казинс яагаад Йокичийг супер од биш гэв?

Энтертайнмент3 өдөр өмнө

О.Энхжавхлан: “Болор цом” нэрээр тоглолт хийх гэж буй “Opozit” хамтлагтай хоёр зүйл тохирсон

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Тогтвортой байдлын яриа хэлэлцээ I “Тэрбум мод” чуулга уулзалт эхэллээ

Дэлхий3 өдөр өмнө

Трамп Ши Жиньпинтэй утсаар ярьсан нь маш үр дүнтэй байсан тул Хятадад айлчилна гэв

Нийгэм3 өдөр өмнө

Зэвсэгт хүчний 337-р ангийг Ж.Гүррагчаагийн нэрэмжит болголоо

Нийгэм3 өдөр өмнө

Дүүжин замын тээврийн баганын ажил 30%-тай үргэлжилж байна

Дэлхий4 өдөр өмнө

Путин Трамптай утсаар ярихдаа Украины дроны халдлагын хариуг барих шаардлагатай гэжээ

Дэлхий4 өдөр өмнө

Трамп 12 улсын иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглох захирамжид гарын үсэг зурлаа

Улс төр4 өдөр өмнө

Нэг хуулийн нэг заалт нэг гишүүнд таалагдаагүйгээс болоод УИХ-аар хэлэлцэх боломжгүй байж болохгүй

Энтертайнмент4 өдөр өмнө

Мэнни Пакьяо 46 насандаа Дэлхийн аваргын бүсийг дахин зүүхийг хүсчээ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Нийгэм2 жил өмнө

Улсын хэмжээнд 8.1 сая төл бойжиж байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент2 сар өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент3 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий5 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр6 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд6 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн