Нийгэм

Коронавирусийн дархлаажуулалтад 232.757 хүн хамрагдлаа

Нийтэлсэн

Нийслэлд өчигдөр дархлаажуулалтын 42 цэгт 101 багийн 708 эмч, ажилтан ажиллаж 9049 хүнийг коронавирусийн эсрэг дархлаажуулалтад хамруулжээ. Ингэснээр нийслэлд нийт 226427 хүн дархлаажуулалтад хамрагдаад байна. Мөн Өмнөговь аймгийн есөн суманд 1203 хүнийг дархлаажуулалтад хамруулснаар тус аймагт нийт 6330 хүнийг вакцинжууллаа.

Улсын хэмжээнд өчигдөр 19:00 цагийн байдлаар нийт 10252 хүнийг дархлаажуулалтад хамруулсан. Ингэснээр Монгол Улсад дархлаажуулалтад хамрагдсан иргэдийн тоо 232757-д хүрлээ.

Ковид-19″ вакцины I тунд хамрагдсан хүний тоо

/2021.03.23-ны 19:00 цагийн байдлаар/

Аймаг, хот Сум, дүүрэг Хамрагдсан тоо
УЛААНБААТАР БАГАНУУР 4960
БАГАХАНГАЙ 612
БАЯНГОЛ 37148
БАЯНЗҮРХ 65241
НАЛАЙХ 6846
СОНГИНОХАЙРХАН 27542
СҮХБААТАР 28906
ХАН-УУЛ 28912
ЧИНГЭЛТЭЙ 26260
Дэд дүн 226427
ӨМНӨГОВЬ БАЯН-ОВОО СУМ 957
БАЯНДАЛАЙ СУМ 19
БУЛГАН СУМ 11
ГУРВАНТЭС СУМ 756
ДАЛАНЗАДГАД СУМ 281
МАНЛАЙ СУМ 1160
НОЁН СУМ 824
НОМГОН СУМ 14
СЭВРЭЙ СУМ 7
ХАНБОГД СУМ 1309
ХАНХОНГОР СУМ 200
ХҮРМЭН 13
ЦОГТ-ОВОО СУМ 6
ЦОГТЦЭЦИЙ СУМ 773
Дэд дүн 6330
Нийт 232757

 

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Exit mobile version