Нийгэм
“Сэмжид Хужирт” рашаан сувилалд ойрын болон дам хавьтлын 27 хүнээс халдвар илэрлээ
Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Сэмжид Хужирт” рашаан сувилалд бүртгэгдсэн тохиолдлын ойрын болон дам хавьтлын 166 иргэний PCR шинжилгээний сорьцыг ЗӨСҮТ-ийн лабораторт шинжлүүлэхэд 27 тохиолдол батлагджээ. Эдгээр батлагдсан тохиолдлоос Сэмжид-Хужирт сувилалд 23, Хархорин суманд 4 тохиолдол бүртгэгдсэн байна.
Мөн тус сувилалд амраад Арвайхээр суманд ирсэн 2 иргэний орон нутагт хийсэн PCR шинжилгээний хариу эхний байдлаар эерэг гарсныг дахин баталгаажуулахаар ХӨСҮТ-рүү явуулжээ.
Хариу арга хэмжээний талаар аймгийн Онцгой комиссын шуурхай хуралдаанаар хэлэлцэж, халдварыг богино хугацаанд хумих, хавьтлуудыг шуурхай илрүүлэх зорилгоор батлагдсан тохиолдуудыг тусгаарлан эмчлэх болон тархвар судлалын үйл ажиллагааг эрчимжүүлэн ажиллаж байна гэж Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.