Бидэнтэй нэгд

Энтертайнмент

Охидоо, мөрөөдлөө хамгаалж, хувь заяагаа атгая

Нийтэлсэн

“Би найз залуутайгаа фэйсбүүкээр танилцаж байсан. Өдөр бүр сайхан үгтэй чат илгээж, намайг халамжилдаг байлаа. Удалгүй найз залуу маань гадагшаа явж, хамтдаа амьдралаа дээшлүүлэх талаар ярих болсон. Би ч бас санал нийлж байсан болохоор түүнтэй хамт явахаар шийдсэн. Хятадад байрлах газраа очсны дараа тэр ор сураггүй алга болж, огт танихгүй гадаад хүмүүс намайг биеэ үнэлэхийг шаардах болсон” хэмээн хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон залуухан бүсгүй ярьж байна. Энэ бол цахим сүлжээгээр танилцан, охидын найз залуу мэт дүр эсгэн дотносоод хүн худалдаалах гэмт хэрэг, бэлгийн мөлжлөгийн хохирогч болгож байгаа тохиолдлуудын энгийн нэг жишээ юм.

Өнөөдрийн байдлаар дэлхий дахинаа 4.3 тэрбум хүн олон нийтийн сүлжээ ашиглаж, хил хязгаар үл хамааран бие биетэйгээ харилцаж байгаа нь том боломж юм. Гэвч энэ нь цаг үргэлж бидний санааг зовоосооор, аль ч нийгэмд оршин байдаг хүн худалдаалах гэмт хэргийн золиос болох замыг илүү хялбарчилж өгч байна гэсэн судалгааг НҮБ-ын Хүний эрхийн хороо танилцуулсан талаар бид өмнөх нийтлэлдээ дурдаж байв. Харин энэ удаа охид, бүсгүйчүүдийн хүсэл мөрөөдөл, амьдралаа сайжруулж, боловсролоо нэмэгдүүлэх гэсэн эрмэлзлийг ашиглан хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болгож байгаа үйлдлээс хэрхэн урьдчилан сэргийлэх арга замыг эрэлхийлэхийг зорилоо. Учир нь энэ төрлийн гэмт хэргийн хохирогчдын ихэнх нь 17-28 насны охид, бүсгүйчүүд байна.

Хүн худалдаалах гэмт хэрэгтнүүд таны мөрөөд­лийг ашиглан хоосон амлалтаар хуурч мэхлэхийг завддаг.

Сүүлийн гурван жилийн хугацаанд цахим орчин ашиглан бусдын биеийг хүчээр үнэлүүлсэн найман бүлгийн 18 этгээд, гадаад улсад бусдыг хуурч мэхлэн улсын хил нэвтрүүлэн үйлдсэн нэг бүлгийн дөрвөн этгээд нийт есөн бүлэгт холбогдох 22 этгээдэд шүү­хээс 3-20 жилийн ял оноосон гэж Эрүүгийн цаг­даагийн албанаас мэдээлэв.

Хүн худалдаалах гэмт хэрэгт хэн ч өртөх эрсдэлтэй. Тусгайлсан эрсдэлтэй бүлэг гэж байхгүй. Харин эрсдэлийг нэмэгдүүлдэг хүчин зүйлүүд гэж байдаг.Тодруулбал, 2020 онд шүүхээр шийдэгдсэн хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдын нөхцөл байдлыг судалбал гэр бүл салалтад өртсөн, эх эцгээ алдсан, эдийн засгийн байдлаа сайжруулахыг хүссэн, сургууль завсардсан хүмүүс байв. Тиймээс хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд энэ төрлийн мэдээ мэдээллийг охид, бүсгүйчүүд, иргэдэд тогтмол, шат дараалалтай хүргэх нь хамгийн чухал юм. Энэ талаар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл “Хүн худалдаалах гэмт хэрэг гэхээр хүнийг зардаг эсвэл эд эрхтэнийг нь худалдахаар хулгайлаад явдаг гэсэн ташаа ойлголт иргэдийн дунд байдаг. Хохирогчдыг авч үзвэл дийлэнхдээ бэлгийн мөлжлөг эсвэл хөдөлмөрийн мөлжлөгийн зорилгоор худалдаалагдсан хүмүүс байдаг. Гадны оронд өндөр цалинтай ажилд зуучилна, хэлний сургалтад суулгана гэж хэлдэг. Харин хөдөө орон нутгаас шилжин суурьших үед богино хугацаанд их хэмжээний орлого олох найдвартай ажилд зуучилна хэмээн хохирогчдыг хуурдаг. Тиймээс тухайн зуучлалын байгууллагыг судлах, гэрээгээ мэргэжлийн хуульчаар шалгуулах хэрэгтэй. Залуу охидын гол алдаа нь ямар ажил хийж байгаагаа, хаашаа явж байгаагаа ар гэрийнхнээсээ нуудаг. Энэ нь маш өндөр эрсдэлтэй” гэсэн юм. Хүн худалдаалах гэмт хэргийн талаарх мэдээллийг сургуу­лийн өмнөх боловсролын байгууллагаас эхэлж хүүхдийн нас сэтгэхүйн онц­логт тохирсон хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Ин­гээд цааш салбар дундын мэргэжилтнүүд, эцэг эх, эрсдэлд өртөх магадлалтай оюутан залуус болон нийт иргэдийн мэдлэгийг нэмэгдүүлэх нь чухал юм. Хүн худалдаалах гэмт хэрэгтнүүд таны мөрөөд­лийг ашиглан хоосон амлалтаар хуурч мэхлэхийг завддаг. Гэвч мөрөөдөлд хүрэх хялбар зам гэж үгүй. Мөрөөдлөө хамгаалж, хувь заяагаа атгая, охидоо.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.3.24 ЛХАГВА № 57 (6534)

CRI Монгол радио1 өдөр өмнө

Хятадын өнгөлөг хотууд

CRI Монгол радио1 өдөр өмнө

2024 оны Дэлхийн хотуудын өдрийн Хятад дахь арга хэмжээ Шанхайд нээлтээ хийв

CRI Монгол радио1 өдөр өмнө

ЕХ-ны үйлдэл дотоод хагаралд хүргэж болзошгүйг анхааруулав

CRI Монгол радио1 өдөр өмнө

Хятадын Олон улсын импортын 7-р экспогийн бэлтгэл бүрэн хангагдав

CRI Монгол радио1 өдөр өмнө

1000 кВ-ын хэт өндөр хүчдэлийн хувьсах гүйдлийн төсөл албан ёсоор ашиглалтад орлоо

Нийгэм1 өдөр өмнө

Машинд хавчуулагдсан хүнийг эсэн мэнд гаргажээ

Дэлхий1 өдөр өмнө

БНХАУ-д 323.2 тэрбум юанийн хохирол учирчээ

Эдийн засаг1 өдөр өмнө

“Дэлхийн хуримтлалын өдөр-2024” аяны хаалт боллоо

Дэлхий1 өдөр өмнө

Жозеп Боррель Япон улсад айлчилна

Дэлхий1 өдөр өмнө

Гэмт хэргийн гаралт ихэсдэг нь Хэллоуинтэй холбоотой юу?

Улс төр1 өдөр өмнө

Төсвийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэг үргэлжилж байна

Улс төр1 өдөр өмнө

Цөмийн энергийн тухай хуулийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэхээр боллоо

Энтертайнмент1 өдөр өмнө

Ц.Цогбадрах ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Улс төр2 өдөр өмнө

Зөөвч-Овоогоос 9 хүртэл хувийн буюу дэлхийн хамгийн өндөр АМНАТ авахаар тохирсон

Нийгэм2 өдөр өмнө

Цас орж, ихэнх нутгаар ХҮЙТЭРНЭ

Энтертайнмент3 жил өмнө

ХАЙРЫН ШҮЛЭГ | Хайраар жигүүрлэсэн зүрх хамгийн тунгалаг байдаг

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм11 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Нийгэм2 долоо хоног өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент5 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент5 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг5 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр5 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр5 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр5 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий5 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент6 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа

Дэлхий6 сар өмнө

Хүчтэй борооны улмаас Хятадад хурдны зам нурж, 24 хүн амиа алдав

Энтертайнмент6 сар өмнө

БНСУ “BTS” хэмээх нэртэй хиймэл дагуул хөөргөжээ