Эрүүл мэнд
Улаанбаатарт 176, ОРОН НУТАГТ 42 тохиолдол бүртгэгдлээ
Эрүүл мэндийн яамнаас коронавирусний тархалтын нөхцлө байдлын талаар мэдээлэл хийлээ. (2021.03.24, 09:00 цагийн байдлаар)
Сүүлийн 24 цагт 12605 хүнд коронавирусний шинжилгээ хийхэд 218 хүнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдлын тоо 5610 хүрлээ.
Өнгөрсөн хоногт 189 хүн эрүүл болж, эмнэлгээс гарчээ. Эмчлүүлж, эмнэлгээс гарсан хүний тоо 3947 буюу нийт халдвар авсан хүмүүсийн 70,3 хувиийг эзэлж байна.
Шинээр батлагдсан 218 тохиолдол бүгд дотоодод бүртгэгдсэн ба 176 нь Улаанбаатарт, 42 нь орон нутагт илэрчээ.
- Улаанбаатарт – 176
- Өвөрхангай аймагт – 27
- Дархан-Уул аймагт – 10
- Төв аймагт – 5