CRI Монгол радио

Террористууд Сирийн гал зогсоосон бүсэд гал нээжээ

Нийтэлсэн

Сири дэх сөргөлдөгч талуудыг эвлэрүүлэх төвөөс мэдээлснээр террорист бүлэглэл «Жабхат ан-Нусра»-гийнхан гал зогсоосон бүсэд 28 удаа гал нээжээ.

Идлиб мужид 14 удаа буун дуу гарсан бол Латакиад найм, Алеппод гурав, Хама мужид гурав гэх зэргээр буудалцаан болсон байна.

Сири дэх сөргөлдөгч талуудыг эвлэрүүлэх төвөөс мэдээлснээр Сирид 2018 оноос хойш 650348 хүн гаднын улсаас эргэн иржээ. Эх орондоо эргэн ирж байгаа хүмүүсийн тоо хоногт 40-50-иар тоологдож байгаа гэнэ.

Exit mobile version