Эрүүл мэнд

Коронавируст халдварын 285 шинэ тохиолдол бүртгэгдлээ

Нийтэлсэн

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг 2021 оны гуравдугаар сарын 25-ний 09:00 цагийн байдлаар хүргэж байна.

/2021.03.25, 11:00 цаг/

ХӨСҮТ-ийн Дэд захирал Э.Тэмүүлэн “Өнгөрсөн 24 цагийн хугацаанд вирус судлалын 16 лабораторид 13456 шинжилгээ хийгдэж, 285 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 5895 боллоо.

Харин сүүлийн 24 цагт 97 хүн эдгэрч, эмчлэгдсэн хүний тоо 4044 болж байна.

Exit mobile version