Бидэнтэй нэгд

Энтертайнмент

Монгол бүчгүйчүүд гэхээр бахархаж, баярладаг нь хамгийн сайхан

Нийтэлсэн

Энэ удаагийн “Цахим зочин” буландаа мото аялагч, “Good mom” цахим нэгдлийн админ Э.Эрдэнэчимэгийг урилаа.

 

-Таныг мото спортын cross offroad бартаат замын төрөлд мотоцикль унадаг хоёр эмэгтэй тамирчны нэг гэж сонссон. Анх хэрхэн энэ спортод хөл тавьж байв?

-2008 онд Авто буудлагын спорт төвийн дэргэд байдаг мото сургалтын төвд Отгонсүх багшаар мотоцикль унахыг заалган суралцаж төгссөнөөр А ангиллаа авч байлаа. Тухайн үед нэг найз охинтойгоо ярилцаж зөвлөлдөөд хүнд олон талын чадвар байх ёстой гэж шийдснээр мото спортоор хичээллэх шийдвэрээ гаргаж байсан. Төгсөөд удаагүй байхдаа нөхөртэйгөө танилцаж хөл хүнд болсноор энэ сонирхлоо жаахан хойш тавьсан. 2019 оноос сонирхол, чиг хандлагаа дахин сэргээснээр мотоцикль унаж эхэлсэн. Одоо 250 сс кросс ангиллын мотоцикль унадаг. Гэхдээ удахгүй энэ унаагаа солих бодолтой байгаа.

-Өнгөрсөн жилийн бартаат замын болон уртын мото аяллыг хийх санааг хэрхэн олов?

-Хүн өөрийнхөө хүсч хийх гэж байгаа зүйлдээ чин сэтгэлээсээ дурлаж байхад тэр зүгийн чиглэл сонирхол, найз нөхөд ч өөрсдөө бий болдог шиг санагддаг. Яг энэ зарчмаар миний мото хамтрагч, найз Оргилмаатайгаа танилцаж нөхөрлөсөн. Миний найз намайг бодвол 15 жил мотоцикль унасан дайчин, мундаг бүсгүй бий. Харин Монгол орныхоо баруун аймгаар мотоцикльтой явах санаа, үйл ажиллагааныхаа талаар хоёулаа хүсэл сонирхол нийлснээр 2020 онд ярилцаж явахаар шийдсэн. Бидний хийсэн аяллын гол онцлог нь хоёр эмэгтэй хүн, мотоцикль унаад бартаат замаар 18 хоног Улаанбаатар, Төв, Өвөрхангай, Баянхонгор, Говь- Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Архангай аймгаар 5700 км газрыг нар зөв туулаад ирсэн. Гэхдээ бидний хийсэн аяллын хамгийн цаад цэг нь Алтай таван богд байлаа.

-Тэр хол бартаат замыг туулахад саад учирч байсан байх?

-Илүү хатуужил, авхаалж самбаа, эр зоригтой байх ёстой юм байна гэдгийг бид хоёр ойлгосон. Хол замыг туулсан аяны бүх зам, өдрүүд бидэнд амар байсан гэж хэлэхгүй. Бид аяллаа долдугаар сарын 20-нд ид борооны үеэр эхэлсэн учраас олон том гол гатлах, голд унах, шавар, элс шороотой замыг туулахад хуурай гуталтай байсан өдөр ховор байлаа. Байнга чийгтэй, нойтон хүнд мотоциклийн хувцас хэрэглэлтэйгээс гадна өдөр бүр өөр бартаат зам туулж, мотоцикль эвдэрч гэмтэх, зам заагч төхөөрөмж буруу ажилласнаас төөрч байсан. Гэхдээ бид нэгэнт зориод гарсан учраас болъё, буцъя гэж шантраагүй. Аяллын турш нэгнийгээ дэмжин, тулж түшиж явсан.

-Аяллын үеэр тохиолдсон мартаг-дашгүй дурсамжаасаа хуваалцвал?

-Энэ бүх эрсдэлийг тооцож гарсан болохоор бэрхшээл бүрийг боломж гэж харж явсан. Учир нь мотоцикльчдын амь нас, зам хоёрт эрсдэл тулгарах их ойрхон байдаг. Мотоцикль унаж салхи татуулан давхиж юу юунаас илүү галзуу эрч хүч, эрх чөлөөг мэдрэх, эх орныхоо үзэсгэлэнт газруудыг дуу алдан биширч явсан нь сайхан мэдрэмж байсан. Очсон, буудалласан газар бид хоёрыг анх гаднаас нь хараад гадаадын жуулчид байна гэж хардаг байсан. Харин каскаа авахад монгол бүсгүйчүүд байхаар их бахархаж, баяр хүргэх, дайлж цайлах, дурсгалын зурагаа татуулах гээд их хүндлэл, хайрыг хүлээсэн нь энэ амьдралд эргэн санах сайхан дурсамжуудын нэг болсон.

Хамтрагч Оргилмаагийн хамт.

-Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?

-Би олон найз нөхөдтэй. Тиймээс зав гараад боломж олдвол найзуудтайгаа уулзаж санал солилцох, ярилцах, хийж буй ажилд нь өөрийн чадах зүйлээрээ дэмжиж туслахыг хичээдэг. Мөн сайхан хоол хийж найзуудаа дайлах дуртай. Түүнээс гадна гоё хоолны жортой ном, сэтгүүл цуглуулах дуртай. Иогоор гурван жил орчим хичээллэж байна. Усан спортын бүх төрлөөр сэлж чадна.

-Та фэйсбүүкт “Good mom” пейж хуудсыг хөтөлдөг юм билээ?

-Жирийн нэг гэрийн эзэгтэй миний нээн хөгжүүлж байгаа энэ хуудас 500 мянган дагагчтай болсонд их баяртай байна. Ээж нар үргэлж гэр бүлийнхээ өмнө хүлээсэн хариуцлагынхаа хүрээнд ямар нэг зүйлийг сурч мэдэж байх шаардлагатай байдаг. Тиймээс миний цахим орчинд нээсэн энэ хуудаст зочилсон бүх хүнд сайн найз, дотно туслагч байхыг хүсдэг учраас пейж хуудсаа хөгжүүлж явна.

“Good mom” пейжийн Өвөрхангай Арвайхээр хотын бүсгүйчүүдтэй хийсэн уулзалт. 2019 оны арванхоёрдугаар сарын 12

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.3.25 ПҮРЭВ № 58, 59 (6535, 6536)

CRI Монгол радио2 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио3 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент3 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр3 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр3 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм3 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм3 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент3 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент3 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр3 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио4 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа