Бидэнтэй нэгд

Дэлхий

АНУ: Хойд Солонгос баллистик пуужин хөөргөөгүй тул ноцтой зөрчилд тооцохгүй

Нийтэлсэн

Сүүлийн үед дэлхий нийтийн анхаарлыг Америк болон Хойд солонгосын харилцаа хамгийн ихээр татаж байна. Учир нь  Хойд Солонгос өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр хэд хэдэн пуужин туршсан нь Жо Байденг албан тушаалаа хүлээн авснаас хойших анхны цөмийн зэвсгийн туршилт байсан  гэж Америкийн гурван албан тушаалтан өчигдөр мэдэгдлээ. Энэ цөмийн зэвсгийн туршилтыг Ким Жон Уны Хойд Солонгост анхаарлаа хандуулахыг шаардаж Жо Байдены Засаг захиргаанд өгч байгаа дохио хэмээн албаныхан үзэж байна.

Гэвч “Хойд Солонгос баллистик пуужин биш богино зайн пуужин, их буу эсвэл далавчит пуужин хөөргөсөн бол ноцтой зөрчилд тооцохгүй. Тус улстай дипломат харилцаа тогтоохоос зайлсхийхгүй” гэж АНУ-ын нэг албан тушаалтан “CNN”-д ярьжээ.  Байден ч пуужингийн туршилтыг сүртэй зүйл хэмээн хүлээж аваагүй ч АНУ-ын Армийнхан үргэлж өндөржүүлсэн бэлэн байдалтай байгаа юм. Энэ тухай ахлах албан тушаалтан “Хойд Солонгосыг тойрсон нөхцөл байдлаас илүү сонор сэрэмжтэй   байх нь чухал. Тиймээс манай хүчнийхэн үргэлж өндөржүүлсэн бэлэн байдалд байдаг. Олон төрлийн пуужин турших нь Хойд Солонгосын хувьд энгийн үзэгдэл байж болох юм. Гэхдээ бид туршилт болгонд олон нийтийн өмнө хариу үйлдэл үзүүлэхгүй” гэж ярьсан байна.

Харин АНУ-ын удирдах албан тушаалтнууд болон холбоотон улс Өмнөд Солонгос, Япон ч энэ туршилтын талаар юу ч дуугарсангүй. Гэхдээ Байдены Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жэйк Сулливан ирэх долоо хоногт Вашингтонд Япон болон Өмнөд Солонгосын албан тушаалтнуудыг хүлээн авч уулзахдаа энэ асуудлаар нухацтай хэлэлцэнэ гэдгээ мэдэгдэв. Үүнээс өмнө Хойд Солонгос  Байдены шинэ Засаг захиргаа руу анхны цөмийн зэвсгийн туршилтаа хийхээр бэлтгэж байгааг АНУ-ын Тагнуулын алба өнгөрсөн долоо хоногт анхааруулж байв.  Тиймээс АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, Батлан хамгаалахын  сайд Ллойд Остин нар Япон Болон Өмнөд Солонгос руу айлчлах үеэр АНУ-ын албаны хүмүүс бэлтгэлтэй байсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.3.25 ПҮРЭВ № 58, 59 (6535, 6536)

CGTN мэдээ1 өдөр өмнө

Хятадын оюутнуудын эсрэг хориг — Америкийн өөрийн хөгжилд сүүдэр хаяж байна

CGTN мэдээ1 өдөр өмнө

АНУ боловсролыг “боомилж” байна

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ли Чян эдийн засгийн форумын нээлтэд оролцож үг хэлэв

CGTN мэдээ4 өдөр өмнө

Дэлхийн роботын тулааны тэмцээн амжилттай өндөрлөлөө

CGTN мэдээ5 өдөр өмнө

Ши Жиньпин Фу Дань их сургуулийн 120 жилийн ойд баяр хүргэв 

CGTN мэдээ5 өдөр өмнө

Номхон далайн арлын орнуудын Хятадын талаарх санал асуулгын жагсаалтыг гаргав 

CGTN мэдээ5 өдөр өмнө

Боловсрол, шинжлэх ухаан технологи, боловсон хүчинд түшиглэсэн улс орноо хүчирхэгжүүлэх стратеги

Боловсрол5 өдөр өмнө

П.Наранбаяр: Цалин нь бага учраас эрэгтэй багшийн тоо ихээхэн цөөрсөн

Улс төр5 өдөр өмнө

Ажлын таван өдөр УИХ-ын нэгдсэн чуулган бүтэн хуралдана

Нийгэм5 өдөр өмнө

Ц.Лут-Очирын биед учирсан хохирлыг тогтоохоор шинжээч томилжээ

Улс төр5 өдөр өмнө

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Энтертайнмент5 өдөр өмнө

Европын Лигийн шигшээ тоглолт: Тоттенхэм 2008 оноос хойших анхны цомоо хүртлээ

Энтертайнмент5 өдөр өмнө

Б.Мөнгөнтуул, Б.Мөнгөнзул нар тэнцсэн ч тэмцээнийг тэргүүлж байна

Энтертайнмент5 өдөр өмнө

“Сөүлийн найрамдлын фестиваль” олон улсын арга хэмжээ үргэлжилж байна

Улс төр5 өдөр өмнө

АН-ын бүлэг болон ЧУУЛГАН хуралдана