Covid-19
ЭМЯ: 50-иас дээш насныхныг аль ч цэгт харьяалал харгалзахгүй вакцинжуулна
ЭМЯ-наас коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.
Өнөөдөр /2021.03.26/ 09:00 цагийн байдлаар Монгол Улсад коронавирусний халдварын 437 тохиолдол бүртгэгдээд байна. Улаанбаатар хот бүхэлдээ халдварын голомт болсон учир амралтын өдрүүдийг гэртээ өнгөрүүлэхийг ЭМЯ-наас зөвлөлөө.
Иргэд бүхэн олон хүн цугларсан газраар явахгүй байж, халдвар хамгааллын дэглэмээ сайн бариарай! Нэг хүн өвдөхөд цаана нь дөрвөн хүн өвдөх эрсдэлтэй байгаа учир хүн хоорондын контакт үүсгэхээс сэргийлэх хэрэгтэй байна.
Манай улсад вакцинжуулалтын ажил хэвийн үргэлжилж байна. Вакцин хийхийн өмнө эмч үзлэг хийж, вакцинд хамрагдах эсэхийг эмч шийдвэрлэж байгаа аж. Та бүхэн ууж хэрэглэж байгаа эмээ үзэн зөв хэлэх шаардлагатай. Одоо байгаа судалгааны үндсэн дээр хоёр өөр вакцины хоёр тунг хольж хийх боломжгүй гэнэ. 50-иас дээш насныхныг аль ч дүүрэг, цэг дээр харьяалал харгалзахгүйгээр эхний ээлжинд вакцинжуулна гэлээ. 50-иас дээш насныхны вакцинд хамрагдалт сул байсан бол одоо эргээд идэвхтэй болж байгаа аж.
Коронавирусний халдварыг зүгээр нэг ханиад мэтээр ойлгож болохгүй! Энэ бол цар тахал юм.