Нийгэм
Ж.Байгалмаа: Улаанбаатарт 370, орон нутагт 67 шинэ тохиолдол бүртгэгдлээ
ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг 2021 оны гуравдугаар сарын 26-ны 09:00 цагийн байдлаар хүргэлээ.
/2021.03.26, 11:00 цаг/
ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа “Өнгөрсөн 24 цагийн хугацаанд вирус судлалын 16 лабораторид 14936 шинжилгээ хийгдэж, 437 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 6332 боллоо. Мөн сүүлийн 24 цагт 106 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 4150 болсон байна.
Шинжилгээнд эерэг илрэх хувь 2,92% болж огцом нэмэгдэж байгаа нь хүн амын дунд халдварын тархалт нэлээн өргөн байгааг илэрхийлдэг.
Сүүлийн 24 цагийн 437 тохиолдлын 370 нь Улаанбаатар хотод бүртгэгдэж, нийслэлийн өвчлөл 5287 боллоо.
Аймагт орон нутагт 67 тохиолдол шинээр бүртгэгдэж, орон нутгийн өвчлөл 509 боллоо. Эдгээр нь Хөвсгөл 5, Дархан 6, Орхон 18, Дорноговь 3, Төв 26, Хэнтий аймагт 6 тохиолдол тус тус бүргэгдлээ.
Эмчилгээ энмэлзүйн хувьд нийт 1462 хүн эмчлэгдэж байгаагаас 1243 хүний биеийн байдал хөнгөн, 194 хүн хүндэвтэр, 18 хүн хүнд байгаа бол 7 хүний биеийн байдал нэн хүнд байна.
Улаанбаатар хот болон аймаг, орон нутагт халдварын тартхалт нэмэгдсэнтэй холбоотойгоор та бүхэн аль болох нийгмийн харилцаагаа багасгаж, амралтын өдрүүдээ гэртээ өнгөрөөхийг зөвлөе. Мөн амны хаалт зүүж, гараа ариутгах, олон хүнтэй газар очихгүй байж, дэглэмээ сайн сахих хэрэгтэй. Гэртээ зочин уриахгүй байх, өөрөө айлд зочлохгүй байх зэргээр аль болох нийгмийн харилцаагаа багасгахыг дахин хэлье” гэв.