Улс төр

С.Амарсайхан: 4-р сарын 5-н хүртэл халдварын тоо буурахгүй бол ХӨЛ ХОРИО ТОГТООНО

Нийтэлсэн

Шадар сайд С.Амарсайхан дөрөвдүгээр сарын 5-ныг хүртэл халдварын тоо буурахгүй бол хатуу хөл хорио тогтооно гэдгийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр хэллээ.

Өнөөдөр Улсын онцгой комисс хуралдах бөгөөд эрсдэлтэй гэж үнэлж буй үйл ажиллагаануудыг хязгаарлах болохыг тэрбээр мөн хэлсэн юм.

Шадар сайд С.Амарсайхан “Халдварын тоо эрс өсөж байна. Цаашдаа ч өсөх хандлагатай байна. Хатуу хөл хорио тогтоохоос өмнө мэдээлэх Засгийн газрын шийдвэр гарсан. Өнөөдөр Улсын онцгой комисс хуралдаж, эрсдэлтэй үйл ажиллагаанд хязгаарлалт хийнэ. 4 сарын 5-ныг хүртэл тохиолдлын тоо буурахгүй бол хатуу хөл хорио тогтооно. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед жагсаал цуглаан хийхийг хориглосон байдаг. Энэ дагуу шаардлага тавин ажиллаж байна” гэлээ.

Exit mobile version