Эдийн засаг
Эрдэнэтийн хэлтсийн дарга, менежер нарыг хойшлуулшгүй ажиллагаагаар саатуулжээ
Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ийн худалдан авалт, хангамжийн хэлтсийн орлогч дарга Ж.Ганзоригийг менежер н.Марал-Эрдэнийн хамт АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж эхэлсэн байна.
Учир нь тэднийг эрүүгийн хуулийн 22.1-2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулж их хэмжээний хохирол учруулсан” гэх үндэслэлээр хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд цагдан хориод байгаа ажээ. Ж.Ганзориг, н.Марал-Эрдэнэ нар нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль зөрчиж, бусдад давуу байдал олгон урьдчилан үгсэн тохиролцож сонгон шалгаруулалт явуулдаг байсан хэмээн буруутгасан байна.
Эх сурвалж: http://isee.mn/n/19777