Нийгэм

Л.Баттөр: Иргэд PCR өгчихөөд хөдөө явахдаа 72 цагийн дотор өвчин авахгүй юм шиг ойлгоод байна

Нийтэлсэн

Хөдөө орон нутагт халдвар тарж байгаа шалтгаануудын нэг нь иргэд PCR шинжилгээ өгчихөөд хөдөө явахдаа 72 цагийн дотор өвчин авахгүй юм шиг ойлгож, халдвар хамгааллын дэглэмээ сулруулснаас үүдэлтэй гэж харж байна хэмээн ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр хэлж байна. Мөн тэрбээр “PCR шинжилгээ өгөх тэр цаг мөчид та халдвар аваагүй байсан бол үүний дараа ямар ч цаг үед халдвар авах магадлал хэвээр байгааг ойлгож, ямарч цаг үед халдвах хамгааллын дэглэмээ сулруулахгүй байх хэрэгтэй” хэмээн зөвлөлөө.

УОК-оос халдварын тархалт өндөр байгаа Өмнөговь, Дорноговь, халдварын эрсдэл нэмэгдэж байгаа Архангай, Баянхонгор, Дархан-Уул, Дорноговь, Завхан, Төв, Хөвсгөл, Орхон, Хэнтий, Өвөрхангай, Увс аймгуудыг халдварын тархалтын “Улаан түвшин”-д гуравдугаар сарын 28-ны өдрийн 06:00 цагаас дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн 06:00 цаг хүртэлх хугацаанд шилжүүлэх шийдвэр гаргаад буй юм.

Exit mobile version