Нийгэм
Коронавирусийн эсрэг вакцин хийлгэсэн хоёр хүнээс халдвар илэрчээ
УОК өчигдөр /2021.03.26/ хуралдаж, гаргасан шийдвэрээ танилцууллаа. Энэ үеэр коронавирусийн эсрэг вакцины эхний тунгаа хийлгэсэн хүнээс халдвар илэрсэн эсэх талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Коронавирусийн эсрэг вакцины эхний тунг хийлгэсэн хоёр хүнээс халдвар илэрсэн. Вакцины эхний тунг хийлгээд халдвар авахгүй гэсэн үг биш. Хоёр дахь тунгаа хийлгэснээс хойш 14 хоногийн дараагаас бүрэн дархлаа тогтоно. Эхний тунг хийлгэсэн хүн халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөх ёстой” гэв.