Covid-19

Халдвартай хүнийхээ тоог зориуд нэмээд байна уу

Нийтэлсэн

УИХ-ын гишүүн Т.Доржханд Ерөнхий сайдад хандан “Цар тахлын улмаас гадаадад гацсан иргэдийг эх орондоо ирэх нөхцөлөөр хангах, бодит дэмжлэг үзүүлэх талаар” тавьсан асуулгын хариуг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар сонсож байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат тус асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийллээ. Тэрээр “Ярих олон зүйл байна. Коронавиусын олон хувилбар гарч, мутацид орж байна. Энэ талаар судалж байгаа юу? .Засгийн газар COVID-19-ийн өмнө ялагдсан хоёр дахь Засгийн газар боллоо. 15 мянган хүнд шинжилгээ хийхэд 437 хүнээс халдвар илэрч байна. 13 аймагт халдвар тарчихлаа. Цаашаа тархах нь цаг хугацааны л асуудал болсон.Халдвартай хүнийхээ тоог зориуд нэмээд байна уу. УИХ-ын дарга Японтой адил хөгжье гэдэг. Япон улс ганцаардалтай тэмцэх яам хүртэл байгуулж байна. COVID-19-тэй тэмцэх бүтэц байгуул гэж би хэлж байсан. Хэлсэн ярьсныг хийж байсан бол ийм юм болохгүй. Зөв шийдвэр ард түмэнд таалагддаггүй” гэж ярилаа.

Exit mobile version