Covid-19

Энэтхэг улс COVID-19 эсрэг вакцинжуулалтаа өргөжүүлэхийн тулд экспортоо зогсоов

Нийтэлсэн

Энэтхэг улсад сүүлийн таван сарын хугацаан дахь хамгийн өндөр тархалттай үе тохиосон тул  иргэдээ COVID-19 эсрэг вакцинд өргөнөөр хамруулж эхэлнэ гэдгээ тус улсын Эрүүл мэндийн сайд өнөөдөр мэдэгдлээ. Дэлхийн хамгийн том вакцин үйлдвэрлэгч Энэтхэг улс халдварын эсрэг AstraZeneca вакцины экспортоо бууруулж, дотоодын иргэдээ хамруулахаар болсон юм. Халдвар энэ сард дөрөв дахин нэмэгдсэн тул  дөрөвдүгээр сарын нэгнээс 45-аас дээш насныхнаа хамруулахыг мужууддаа даалгажээ.

Энэ тухай Эрүүл мэндийн сайд Харш Вардхан “Нийт хүн амаа хурдан хугацаанд хэвийн амьдралд нь шилжүүлэхийн тулд Засгийн газар COVID-19 эсрэг вакцинжуулалтыг хурдасгахаар төлөвлөсөн” гэж  “Economic Times” сониноос зохион байгуулсан цахим хурлын үеэр ярьжээ.

Энэтхэгт өчигдөр 59 мянган  тохиолдол бүртгэгдснээр өнөөдрийн байдлаар 11.8 сая хүн хүн халдвар авч АНУ болон Бразилын дараа орлоо.  Мөн 160 гаруй мянган хүн цар тахлаар амиа алдаад байна. Харин 55 сая тун вакцинд иргэдээ хамруулсан нь 1.3 тэрбум хүн амтай харьцуулахад маш бага тоо юм.

Exit mobile version