Нийгэм

Угаар мэдрэгчийг салгасны улмаас гурван настай хүүхэд амиа алджээ

Нийтэлсэн

Гэр хорооллын айл өрхүүдэд угаар мэдрэгчийг суурилуулсантай холбоотойгоор Нийслэлийн онцгой байдлын газраас цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийв.

Угаарын хийн хордлогоос иргэдээ хамгаалахаар Засгийн газраас гэр хорооллынхонд утаа мэдрэгч үнэгүй тараасан. Гэвч утаанд хордсон, эрүүл мэнд амь насаараа хохирсон тохиолдол буураагүй аж. Өнгөрсөн Бямба гариг (2020.02.08)-т Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороонд гурван настай хүүхэд угаартаж амь насаа алджээ. Шалтгаан нь, угаарын хий мэдрэгчийг суурилуулсан ч зайг нь салгаснаас болж ийнхүү харамсалтай хэрэг гарсан байна.

Албаны хүмүүсийн мэдээлснээр, угаарын хий мэдрэгчийг цагны сэрүүлэгтэй андуурч зайг нь салгаж, оролдож болохгүй гэдгийг санууллаа. Иргэдийн хувьд санамсар болгоомжгүй, хэнэггүй зангаасаа болж угаартах, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол цөөнгүй гарч байгаа тул галлагааны улирал дуустал анхаарал болгоомжтой байхыг албаны хүмүүс зөвлөв. Хэрэв  угаар мэдрэгчийн дохиолол дуугарсан тохиолдолд зайг нь салгах бус, гэртээ агааржуулалт хийх хэрэгтэй гэдгийг анхаарууллаа.

Exit mobile version