Дэлхий
“Apophis” астероид ойрын зуун жилд дэлхийд аюул учруулахгүйг NASA мэдэгджээ
Дэлхийтэй мөргөлдөх магадлалтай сансрын биетүүдийн нэгт “Apophis” нэртэй астероид тооцогдож байсан юм.
Asteroid 99942 дугаараар бүртгэгдсэн уг биетийг анх 2004 онд илрүүлж байжээ.
Илэрснийх нь дараа эрдэмтэд энэ астероидыг 2029 онд дэлхийд аюул учруулах магадлалтай гэсэн тооцоог гаргаж байв.
Сүүлд дахин тооцоолоод аюул ойртох хугацааг 2036 он, 2068 он гэж дараалан хойшлуулж байжээ.
Харин АНУ-ын сансар судлалын агентлаг NASA хамгийн сүүлд хийсэн тооцоолол дээрээ үндэслэн “Apophis” астероид ойрын зуун жилд дэлхийд аюул учруулахгүйг өчигдөр мэдэгдсэн байна.
Ингэхдээ тэд гуравдугаар сарын 5-ны өдөр авсан астероидын зам маршрутын шинэ дата дээр үндэслэн тооцоог хийсэн ажээ.
“2068 онд дэлхийд аюул учруулах ямар ч боломжгүйгээс гадна ирэх 100 жилийн хугацаанд ямар нэг аюул учруулах магадлал байхгүйг бид тооцооллоо” гэж NASA-гийн дэлхий орчмын объектуудыг судалгааг хариуцдаг мэргэжилтэн Дэвид Фарноккиа ярьсан байна.
Ингэснээр “Apophis” астероидыг ойрын 100 жилийн хугацаанд дэлхийд аюул учруулж болзошгүй сансрын биетүүдийн жагсаалтаасаа NASA хасжээ.
2029 онд “Apophis” дэлхийд хэр ойртохыг шинэчлэн харуулсан нь: