Эдийн засаг

Насны хишиг, одонтой ээжүүдийн мөнгийг ӨНӨӨДРӨӨС олгоно

Нийтэлсэн

Өнөөдөр /2020.02.10/  Насны хишиг, Одонгийн мөнгийг олгоно гэж  Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас мэдээлсэн.

Энэ дагуу жилд хоёр удаа олгодог мөнгөн  урамшуулал бол “Алдарт эхийн одон”. Улсын баяр наадам болон сар шинийн баярын өмнө олгодог энэхүү мөнгийг хоёрдугаар сарын 10-ны өдөр буюу өнөөдрөөс эхлэн арилжааны банкууд одонтой ээжүүдийн дансанд шилжүүлэх юм.

Одонгийн мөнгийг хоёрдугаар сард олгохоор 29.4 тэрбум төгрөгийг  улсын төсөвт тусгаж, 200 мянган ээжид олгохоор тооцож санхүүжилтийг нь баталжээ.

Шинээр одонгийн мөнгө авах гэж буй ээжүүд харилцах дансаа сум, хорооны  нийгмийн ажилтанд өргөдлөө өгөхдөө бүртгүүлэх юм байна.

Алдарт эхийн нэгдүгээр зэргийн одонтой эхэд 200, хоёрдугаар зэргийн одонтой эхэд 100 мянган төгрөг олгодог. Харин хоёр одонтой эхэд давхцуулан мөнгөн тусламж олгодоггүй зохицуулалттай билээ.

Exit mobile version