CRI Монгол радио
Мьянмарт нэг өдөрт 114 жагсагч амиа алдлаа
Нийтэлсэн
4 жил өмнөНийтлэлч
АдминМьянмар улс дахь цэргийнхний (Junta) төрийн эргэлтийг эсэргүүцсэн жагсагчид олноороо амиа алдаж байгаа явдалд НҮБ-аас мэдэгдэл хийлээ.
Тус улсын 44 хотод өчигдөр болсон жагсаалын үеэр 114 хүн амиа алдсан гэж бие даасан “Myanmar Now” хэвлэлээс мэдээлсэн.
Улмаар НҮБ-ын Геноцидоос урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн тусгай зөвлөх Алис Вайриму Ндериту болон НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Мишель Бакелет нар Мьянмарын цэргийнхэнд хандаж “Хамгаалах ёстой хүмүүсээ алахаа зогсоохыг” шаардсан байна.
Түүнчлэн дэлхийн улс орнуудыг Junta-г тусгаарлаж зэвсгээр хангахаа зогсоохыг уриалжээ. Хоёрдугаар сарын 1-нээс хойш Мьянмар улсад нийт 423 жагсагч амиа алдаад байгаагийн дунд 10-16 насны хүүхдүүд байсан аж.
Хэдий хүмүүс амь үрэгдсээр байгаа ч жагсагчид бууж өгөлгүй тэмцлээ үргэлжлүүлсээр байна.