CRI Монгол радио

Бусдаас өө эрэхээр өөрийнхөө хөөг тольдоорой

Нийтэлсэн

“АНУ Хятадын мусульманчуудын хүн амын халамжийн асуудалд санаа тавьж буй дүр эсгэж байгаа явдалд цорын ганц өгчхөөр боломжийн хариулт бол хөхрөх, шоолох, егөөдөх явдал юм.” Тун саяхан “Russia Today” вэб сайтад АНУ Шиньжяны хүний эрхийн асуудлаар Хятад улсад хориг тавьж буй худал хуурмаг, инээдэмтэй үйлдлийг онцлон тэмдэглэжээ.

Үнэхээр ч Америк, барууны зарим улс төрчид өөрсдийн улс оронд улам бүр газар авч буй арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхах үзлийг авч үзэхгүй байгаа хирнээ тэд алс холын Хятадын Шиньжян дахь хүний ​​эрхийн асуудалд анхаарал хандуулж байна. Тэд үүнийгээ хэрхэн тайлбарлах вэ? Шиньжяны ард түмний хүний ​​эрхийн асуудалд “санаа тавьж” байгаа хэмээн хашхичих мөртлөө Шиньжяны цагаан хөвөнг хар гараараа самарч, олон сая хөвөн тариаланчдын “аягыг хагалах” оролдлого хийнэ гэж үү?

Хэрэг дээрээ Хятадад хүмүүс Америк болон барууныхны зохиосон “албадан хөдөлмөрлүүлэх” хэмээх гэмт хэрэгт төдийлөн бодит ойлголт байдаггүй. Учир нь ажил хөдөлмөрөөр амьдралаа босгох нь Хятадын ард түмний итгэл үнэмшил байсаар ирсэн бөгөөд энэ нь Хятадын хөгжил дэвшлийн хөдөлгөгч хүч болох юм. “Албадан хөдөлмөрлүүлэх” гэдэг нь хаанаас үүссэн вэ? Харин ч Америк болон барууны орнуудын хөгжлийн түүхэнд “албадан хөдөлмөрлүүлэх” гэдэг нь арчигдаж боломгүй хар толбо нь байгаа юм.

Америкийг жишээ болгон авч үзье.18-р зууны эхээр Америкийн хөвөнгийн тариалангийн салбар хурдацтай өргөжсөнтэй холбоотойгоор олон тооны хар арьстан хүний наймаанд өртөж, өмнөд нутагт цөлөгдсөн. Тэд фермийн эздийн хатуу шахалтаар хөдөлмөрөө хүчээр мөлжүүлж, орлогогүй ажиллаж, амьдын там эдэлж байв.

Энэхүү харанхуй түүх бол Америкийн хэдэн зуун жилийн турш үргэлжилсэн боолчлолын нэг хэсэг бөгөөд өнөө үед Америкийн арьсны өнгөөр ​​ялгаварлан гадуурхах үзлийн гол эх үүсвэр болж байна. Тэгвэл Шиньжян дахь ард иргэдийн “хүний ​​эрх”-ийн талаар байнга ярьдаг Америкийн улс төрчид мусульманчуудад юу хийснийг өгүүлье.

Одоогийн байдлаар Америк бол мусульманчуудад хориг тавьсан дэлхийн цорын ганц улс бөгөөд улсын дотоодын мусульманчуудыг илт ялгаварлан гадуурхаж, хавчин гадуурхаж байдаг. Америкийн Исламын харилцааны зөвлөлийн 2018 онд гаргасан тайланд Америк дахь лалын шашинтнуудын эсрэг бүлэглэл 2016 оноос хойш гурав дахин өссөн болохыг харуулав.

Ийнхүү лалын шашинтнуудад туйлын хүндэтгэлгүй ханддаг хирнээ Шиньжян дахь лалын шашинтнуудад “онцгой анхаарал хандуулдаг” нь Америк улсын дүр эсгэлт. Үүний цаана улс төрийн хуйвалдаан илт харагдаж байгаа нь тодорхой. Хэрэг дээрээ тэдний хүсэж байгаа зүйл бол Шиньжяны хөвөн нэхмэлийн ажилчдын ажлын байрыг нурааж, Шиньжян дахь амар тогтуун байдлыг эвдэж, Хятадын хөгжлийг хязгаарлах явдал юм. АНУ-ын армийн хурандаа асан Вилкерсон “Шиньжяны уйгарын асуудал гэдэг нь үнэндээ Америк Хятадуудыг дотроос нь үймүүлж, хөгжлийг нь хязгаарлах гэсэн стратегийн бодлого төдий юм” гэж олон нийтийн өмнө хүлээн зөвшөөрсөн үг нь үүийг илт харуулж байна.

Алтаннавч

Exit mobile version