Энтертайнмент

Хятадын “Xiaomi” цахилгаан автомашин үйлдвэрлэнэ

Нийтэлсэн

Ухаалаг утас үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч компаниудын нэг Хятадын “Xiaomi” компани өөрийн гэсэн цахилгаан автомашин үйлдвэрлэхээр төлөвлөж буйгаа албан ёсоор баталжээ.

Тус компаниас гаргасан мэдэгдэлд, “Xiaomi” компанийн Захирлуудын зөвлөл энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах охин компани байгуулах шийдвэр гаргасан байна. Эхний шатанд 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх бол ирэх арван жилийн хугацаанд нийт 10 тэрбум ам.долларыг “Xiaomi” цахилгаан автомашин үйлдвэрлэлд оруулах юм. Охин компанийг “Xiaomi” компанийн ерөнхий захирал Лэй Жюнь тэргүүлэх гэнэ.

2010 оны дөрөвдүгээр сард үүсгэн байгуулагдсан “Xiaomi” компани ухаалаг утас үйлдвэрлэгч дэлхийн дөрвөн том компанийн нэг болоод байна. 2018 онд тус компани Хонконгийн бирж дээр анх хувьцаагаа гаргаж байв. 2020 оны арванхоёрдугаар сарын байдлаар, тус компанийн зах зээлийн үнэлгээ анх удаа 100 тэрбум ам.долларыг давжээ.

Exit mobile version