Дэлхий
Коронавирусний эсрэг амьтанд зориулсан анхны вакциныг бүртгэжээ
ОХУ-д коронавирусний эсрэг амьтанд зориулсан дэлхий дээрх анхны вакциныг бүртгэжээ.
ОХУ-ын Амьтны эрүүл мэндийн хамгаалах холбооны төвийн гаргаж авсан энэхүү вакцин нь амьтныг коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэхэд зориулсан дэлхийд гаргаж авсан анхны бэлдмэл аж.
Амьтны вакциныг ирэх сараас эхлэн их хэмжээгээр үйлдвэрлэх боломжтой гэж тус төв үзэж байна.
Өнгөрсөн оны аравдугаар сард эхэлсэн тус вакцины эмнэлзүйн туршилтад нохой, муур, булга, үнэг зэрэг олон төрлийн амьтдын хамруулсан байна. Судалгааны дүн тус вакцин нь амьтанд аюулгүй төдийгүй дархлааны өндөр үр дүнтэй болохоо харуулжээ. Туршилтад оролцсон амьтдад 100 хувь коронавирусний эсрэг биет үүссэн байна.
Өдгөө тус төвийн эрдэмтэд бэлдмэлийг хийснээс хойш үүссэн дархлааны хамгаалалт хэр урт хугацаанд үйлчлэхийг үргэлжлүүлэн судалсаар байна. Одоогийн байдлаар, вакцины үйлчилгээ дор хаяж зургаан сар үргэлжлэх юм.