Нийгэм
КОВИД 19 I Хавьтал болсон тохиолдолд яах вэ?
Өнөөдөр коронавируст халдварын тохиолдол Монгол Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт нийслэл болон аймагт орон нутагт 394 батлагдаж, нийт халдварын тоо 8841 хүрлээ. Улмаар Улаанбаатар хот бүхэлдээ халдварын голомт болсон гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байгаа. Тиймээс хэн ч, хаанаас ч халдвар авах өндөр эрсдэлтэй. Тэгвэл хэрвээ та хавьтал болсон тохиолдолд яах вэ? Үүнд ХӨСҮТ-өөс дараах хариултыг өгч байна.
- Хавьталыг өртөх эрсдэлээр нь ангилж, 14 хоногийн хугацаанд эрүүл мэндийн байдлыг холбогдох байгууллага хянана
- Эрсдэл өндөртэй 1-р хавьтал бол тусгаарлан ажиглах байранд 7 хоног хянах ба 2 удаа ПГУ шинжилгээнд хамруулна. Лабораторийн шинжилгээний хариу сөрөг бол сүүлийн 7 хоногийг гэрийн ажиглалтад шилжүүлнэ.
- Эрсдэл багатай 1-р хавьтал бол гэрт нь тусгаарлаж, өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн хяналтад байлгана. Шаардлагатай бол лабораторийн шинжилгээнд хамруулна.
- Батлагдсан тохиолдлын 2-р хавьталыг судалж, өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд бүртгэж, шаардлагатай тохиолдолд лабораторийн шинжилгээнд хамруулна.
- 1-р хавьтлыг батлагдсан тохиолдолтой хамгийн сүүлд хавьтал болсноос хойш 14 хоногийн турш тусгаарлан эмчийн хяналтад ажиглана.