CRI Монгол радио

Хойд Солонгост кронавирусний халдварын ганц ч тохиолдол бүртгэгдээгүй

Нийтэлсэн

БНАСАУ-ын эмч нар цар тахал дэгдсэнээс хойших хугацаанд нийт 21.6 мянган PCR шинжилгээ хийснээс бүгд сөрөг гарсан тухай Өмнөд Солонгосын “YTN” суваг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлэл дээр үндэслэн мэдээлжээ.

Мэдээлэлд Хойд Солонгост коронавирусний халдварын ганц ч тохиолдол өнөөг хүртэл бүртгэгдээгүй гэж онцолсон байна. Гуравдугаар сарын 12-18-ны хооронд 753 хүн шинжилгээ хийлгэсэн байна. Тэдний 131-д томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрчээ.

БНАСАУ коронавирусний халдвар орж ирэхээс сэргийлэх зорилгоор өнгөрсөн оны нэгдүгээр сараас эхлэн хилээ бүрэн хаасан билээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын “COVAX” олон улсын механизмын хүрээнд Хойд Солонгос 1.99 сая тун вакцин авах хуваарьтайгаас 1.7 сая тун вакциныг тавдугаар сар гэхэд нийлүүлэх юм байна.

Exit mobile version