CRI Монгол радио

Хятадын онцлогтой ардчилал хөгжил

Нийтэлсэн

Энэ жил Хятадын Коммунист нам байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байна. Зуун жилийн туршид Хятадын Коммунист Нам Хятадын ард түмнийг ядуурал хоцрогдмол байдлаас хөгжил цэцэглэлтэд хөтөлж, ард түмнийг улс орны жинхэнэ эзэн нь болгожээ.

 

Ард түмэн улс орны эзэд байх нь Хятадын онцлогтой социалист ардчилсан улс төрийн гол цөм нь юм. Улс орны улс төрийн тогтолцоо ардчилсан, үр дүнтэй эсэхийг үнэлэх чухал асуудал бол бүх хүмүүс үндэсний болон нийгмийн асуудлыг хуулийн дагуу удирдаж чадах эсэх, өөрсдийн ашиг сонирхлыг саадгүй илэрхийлж чадах эсэх, улс орны улс төрийн үйл ажиллагаанд үр дүнтэй оролцож чадах эсэхийг шалгах явдал юм.

Хятадын онцлогтой ардчиллыг хөгжүүлэх үйл явцад, Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын тогтолцоо, Хятадын Коммунист намын удирдсан олон намын хамтын ажиллагаа ба улс төрөөр зөвлөлдөх тогтолцоо, үндэстний өөртөө засах тогтолцоо зэрэг нь иргэдийн ардчилсан улс төрд оролцоход хүчтэй дэмжлэг болжээ.

Энэ жилийн хоёр чуулганы үеэр, БХАТИХ-ын 3000 шахам депутат болон УТЗЗ-ийн 2000 гаруй гишүүд Бээжинд хуран цугларч, ирэх 5, цаашлаад 15 жилийн хугацаан дахь Хятадын эдийн засаг, нийгмийн хөгжлийн төлөвлөгөөний томоохон санал, зөвлөмжийг хэлэлцэв. 1.4 тэрбум иргэдийн төлөөлөл болсон эдгээр төлөөлөгч гишүүд нь албан тушаалтан, бизнес эрхлэгч, шинжлэх ухаан, технологийн боловсрол эзэмшсэн хүмүүс, анхан шатны ажилчид, тариачдыг багтаасан бөгөөд Хятадын нийгмийн бүх давхаргад тулгамдаж буй асуудлыг үндэсний хэмжээний хэлэлцэх шатанд хүргэх боломжийг баталгаажуулжээ.

Гутал нь таарч буй эсэхийг өмсөж л байж мэднэ. Дэлхийд ардчиллын хэлбэр нь олон янз байдаг бөгөөд бүх улс орон өөрсдийн бодит нөхцөл байдалд тулгуурлан ардчилсан хөгжлийн замаа сонгох эрхтэй байдаг. Түүгээр ч барахгүй ардчилал нь ард иргэдийн шийдвэрлэх ёстой асуудлыг шийдвэрлэж, түүний үр дүн нь нүдэнд харагдаж, гарт баригдах бодит үр дүнд хүрэх ёстой.

Үзэл суртлын ялгаварлан гадуурхах үзэл дээр үндэслэн барууны зарим хүмүүс өөрийн хэв загвартай ардчиллыг хүн төрөлхтний улс төрийн соёл иргэншлийн “эцсийн хэлбэр” гэж үзэж, дэлхийн орнуудад нийлүүлэхийг зорьдог. Урьд нь зарим орнууд барууны ардчилсан загварыг хуулбарлаж, барууны орны шинэчлэлийг дууриах гэж найдаж байсныг бид харсан. Олон үйл явдлуудыг туулсны дараа улс төрчдөөс авахуулаад энгийн иргэд хүртэл, ардчиллыг баримтлах нь зүйтэй боловч ардчилал нь эдийн засаг, нийгмийн хөгжлийг нэгэн зэрэг ахиулж чадахгүй юм бол энэ нь нийгмийн сэтгэл ханамжгүй байдлыг буй болгож, тогтворгүй байдалд хүргэх бөгөөд эцсийн эцэст хохирох нь ард түмэн гэдгийг ойлгосон юм.

Хятад улс хүн ам ихтэй хөгжиж буй том орны хувьд нийгмийн тогтвортой байдал, эдийн засгийн өсөлтийг удаан хугацаанд хадгалсаар ирсэн бөгөөд 2020 онд цар тахалд өртсөн хүнд хэцүү нөхцөл байдалд дэлхийн эдийн засгийн эерэг өсөлтөд хүрсэн цорын ганц томоохон эдийн засаг хэвээр байсан юм. Эдийн засгийн нийт хэмжээ 100 их наяд юанийг давж, ядуурлыг бууруулах зорилтыг товлосон цагтаа биелүүлжээ.

Хятадын онцлогтой социалист ардчилал бол ард түмний язгуур ашиг сонирхлыг хамгаалсан хамгийн өргөн цар хүрээтэй, үр дүнтэй ардчилал тул нийгмийн хөгжил дэвшлийг дэмжиж, хямрал сорилтод хариу арга хэмжээ авах хүчирхэг хүчнийг бүрдүүлсэн юм. Коронавирусийн халдварын эсрэг тэмцсэн Хятадын үйл явдлууд нь үүнийг бүрэн харуулж байна.

Коронавирусийн халдварт өртсөн анхны орон болсны хувьд Хятад улс иргэдийн эрүүл мэнд, амь насны аюулгүй байдлыг тэргүүнд байранд тавьж, үндэсний тогтолцоогоор 1.4 тэрбум ард иргэдийг дайчлан, хүмүүсийн амь насыг аврахын төлөө уйгагүй зүтгэж, сар гаруй л хугацаа зарцуулж цар тахлыг үр дүнтэй тогтоон барьсан төдийгүй дэлхийн олон нийтийн эрүүл мэндийн ажил үйлст чухал хувь нэмэр оруулсан юм.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын ерөнхий захирал Тедрос Адханомын хэлсэнчлэн, Хятадын хэрэгжүүлсэн үр дүнтэй арга хэмжээнүүд нь Хятадын ард түмнийг хамгаалах төдийгүй дэлхийн ард түмнийг хамгаалж чадсан байна. Дэлхий нийтээрээ халдвараас урьдчилан сэргийлэх, хяналт тавихад цаг хугацааг олгож өгчээ. Олон улс орны удирдагчид Хятад улс цар тахалтай тэмцсэн ажлын хурд, үр дүн нь Хятадын засаглал тогтолцооны давуу талыг бүрэн харуулж байна гэж үзэж байна.

Хятадын үндэстнүүд дэлхийн тавцанд гарч, тасралтгүй шинэ хөгжил дэвшилд хүрч чадсан нь Хятадын онцлогтой социалист системийн дэмжлэгтэй салж чадахгүй юм. Хятадын онцлогтой ардчилсан улс төр нь хүн төрөлхтний улс төрийн соёл иргэншлийн давуу талаас туршлага сурч, энэ нь Хятад улсын хөгжил, дэвшлийн түүхэн шаардлагад нийцэж буй төдийгүй дэлхийн хөгжил дэвшилд шинэ загвар болсноор онцлог болж байна.

Exit mobile version