Нийгэм

ОХУ-аас худалдаж авах Спутник V вакцины эхний ээлжийнх энэ сарын 10-ны дотор нийлүүлэгдэхээр боллоо

Нийтэлсэн

Засгийн газраас коронавирусийн эсрэг вакцины нийлүүлэлтийг эрчимжүүлэхээр ажиллаж буй.

Энэ хүрээнд Шадар сайд С.Амарсайхан, ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны нэгдүгээр орлогч сайд С.А.Цыб, Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн Ерөнхий захирал К.А.Дмитриев нартай удаа дараа захидлаар харилцан, цахимаар ярилцсаны үр дүнд ОХУ-аас татан авах Спутник V вакцины худалдааны гэрээг байгуулжээ.

Гэрээ ёсоор эхний ээлжийн вакцин дөрөвдүгээр сарын 10-ны дотор нийлүүлэгдэхээр болсон хэмээн Монгол Улсын Шадар сайдын хэвлэлийн албанаас мэдээллээ.

Өмнө нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “ОХУ-аас Спутник V вакцинаас 300,000 тунг нь хандиваар, нэг сая тунг арилжааны шугамаар авахаар ярилцаж байгаа” хэмээж байсан билээ.

Exit mobile version