Эдийн засаг
Б.Жавхлан: Өнөөдөр 300 мянган тун, энэ сарын 9-нд 600 мянган тун вакцин бууна
Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын нэмэлт санхүүжилтийн хэлэлцээр “Монгол Улсад КОВИД 19-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн батлав.
Сангийн сайд Б.Жавхлан:
Вакцинжуулалтын асуудал санхүүжилтээс шалтгаалахгүй байгаа юм. Бид худалдан авах гэрээгээ хийж чадвар санхүүгийн эх үүсвэрүүдээ бэлдсэн. Энэ зээл ч гэсэн нэмэлт эх үүсвэр болж орж ирж байгаа юм. Энэ зээлийг вакцин худалдан авахаас гадна хүйтэн хэлхээний бэлтгэл ажил, эмч эмнэлгийн ажилтнуудыг бэлтгэх, вакцинжуулах цэгийг бэлтгэх зэрэгт ашиглана.
Өнөөдөр 300 мянган тун, энэ сарын 9-нд 600 мянган тун бууна. ОХУ-аас Спутник, мөн АстраЗенека вакцин худалдан авах гэрээ амжилттай урагшилж байгаа.
Эхний ээлжинд маш том голомт болсон Улаанбаатар хотоо вакцинжуулна. Дараагийн ээлжинд буюу 9, 10-нд ирэх вакцинжуулахаар төлөвлөж байгаа. Гэхдээ Улаанбаатар шиг вакцины нөөцөө шавхсан аймаг байхгүй.