Бидэнтэй нэгд

Улс төр

Улсын онцгой комисс өнөөдөр хаалттай хуралдана

Нийтэлсэн

Өнөөдөр 14.00 цагт Улсын онцгой комисс хаалттай хуралдана. Хуралдаанаар хэлэлцэх асуудал тодорхойгүй ч Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн өнгөрсөн бямба гарагт иргэний хувьд гаргасан санал болох “Цагаан сарыг энэ жилдээ цуцалж, иргэд айлаар явахгүй байх” талаар онцгой комисс шийдвэр гаргаж магадгүй гэсэн хүлээлт байна.

БНХАУ-д цагаан сарыг өргөн тэмдэглэсэн нь коронавирусийн халдвар бусад мужуудаар тархах үндэс болсон хэмээн Хятадын эрүүл мэндийн байгууллагууд хүлээн зөвшөөрчээ. Тус улстай хил залгаа манай улс халдвар тархах өндөр эрсдэлтэй бөгөөд Эрүүл мэндийн сайдын дээрх саналыг нийгмийн сүлжээгээр дэмжин түгээсээр байна.

Засгийн газрын 39-р тогтоолоор БНХАУ-тай хиллэдэг боомтуудыг хаах шийдвэр гарсан  ч Засгийн газрын тогтоолд хамрагдаагүй зарим боомт ажиллаж буй юм. Тэдгээрийн нэг нь Гашуунсухайт боомт юм. Тус боомтоор нүүрсний экспортын 51.4 хувь, зэсийн экспортын 55 хувийг нэвтрүүлдэг бөгөөд одоо өдөрт нүүрс болон зэсийн баяжмал ачсан 100-150 тээврийн хэрэгсэл БНХАУ руу нэвтэрч байна. Гэтэл Гашуунсухайттай хиллэдэг, манай улсаас 120 км зайтай орших БНХАУ-ын Халиут гацаанд коронавирусийн халдварын хоёр тохиолдол гарсан нь бямба гарагийн орой лабораторийн шинжилгээгээг батлагдсаныг өнөөдөр ЭМЯ-наас мэдээлсэн юм.

Коронавирусийн халдварын тохиолдол өдөр ирэх тутам эрчимтэй нэмэгдэж байгаа энэ үед хил залгаа манай улс халдварын эрсдэл өндөр хэвээр байна. Тиймээс эрүүл мэндийн байгууллагууд болон иргэд сонор сэрэмжээ алдахгүй, амны хаалтаа хэрэглэж, ариун цэврийн дэглэм сахихыг анхааруулсаар байна.

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин: Өндөр чанартай бүтээн байгуулалт, өндөр үр ашигтай засаглалыг ахиулах ёстой 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Гамшгаас урьдчилан сэргийлэх, бууруулах нийтийн халамжийн төслийн үр дүнг Бээжинд нийтлэв

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужийн Лөүян холхивч группийн ХХК-д зочлов

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужид ажиллаж байна

Нийгэм5 өдөр өмнө

Дархан-Уул аймагт улаанбурхан өвчний зургаан тохиолдол бүртгэгджээ

Нийгэм5 өдөр өмнө

Ерөө суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

Эдийн засаг5 өдөр өмнө

Б.Жавхлан: Ирэх жилийн эдийн засгийн тэлэлт, экспортын орлого энэ жилийнхээс буурахгүй

Энтертайнмент5 өдөр өмнө

Монголын хоёр уулчин Эверестийн оргилд АМЖИЛТТАЙ гарлаа

Улс төр5 өдөр өмнө

Ашигт малтмалын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн хуралдана

Нийгэм5 өдөр өмнө

Цэргийн урлагийн танхимыг шинэ технологитой хослуулна

Улс төр5 өдөр өмнө

Х.Баттулга гишүүн чөлөө авч, 26 гишүүн гадаад томилолттой байжээ

Улс төр5 өдөр өмнө

Б.Дэлгэрсайхан: Энэ төсөл нэг өдрийн өмнө ч гэсэн эхэлбэл бидэнд үнэ цэнтэй

CGTN мэдээ6 өдөр өмнө

Колумбын Ерөнхийлөгч Петро Пиерро ХТРТ-д ярилцлага өглөө

Энтертайнмент1 долоо хоног өмнө

NBA-гийн аварга болж чадалгүй карьераа өндөрлүүлсэн 5 домогт сагсчин

Дэлхий1 долоо хоног өмнө

Луис Суаресийг цээжээрээ хамгаалсан Дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч үгүй болжээ