CRI Монгол радио

Ши Жиньпиний хэлсэн чухал үгнүүд

Нийтэлсэн

2021 онд ХКН зуун жилийн ойгоо угтан авчирна. Энэ онд бүх намын хэмжээнд намын түүхээ суралцах ажиллагаа өрнүүлж, бүх намаараа анхны санаа шийдлээ мартахгүй, дархан үүргээ бат цээжлэхийг урамшуулж, шинэ цаг эринд намын бүтээн байгуулалтаа тасралтгүй эрчимжүүлэхээр ХКН-ын төв хороо шийдвэрлэсэн байна. Намын түүхийг хэрхэн сайтар суралцах вэ ? Энэ талаарх Ши Жиньпиний чухал өгүүлбэрүүдийг хамтдаа эргэцүүлье.

Шат бүрийн намын хороо болон засгийн газар хувьсгалын соёлын өвийг хамгаалан ашиглах ажлыг чухал асуудлын хөтөлбөрт оруулж, ажлын эрч хүчээ нэмэгдүүлж, хувьсгалын соёлын өвийг үнэнхүү сайтар хамгаалан сайтар удирдан сайтар ашиглаж, намын түүхийг суралцах, хувьсгалын уламжлалт боловсрол, эх оронч үзлийн боловсрол зэрэг талаар гүйцэтгэх хувьсгалын соёлын өвийн чухал үүргийг бадруулж, өргөн олон боловсон хүчин, иргэдийн үзэл санааны хүчин чадлыг бадрааж, социолизмын орчин үеийн улсыг бүх талаар байгуулах, Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандалтыг биелүүлэх гэсэн Хятадын мөрөөдлийн төлөө төгс итгэлтэй тэмцэх хэрэгтэй.

—–Ши Жиньпин хувьсгалын соёлын өвийн талаар гаргасан чухал заавар (2021 оны 3-р сар)

Намын түүхийг суралцах боловсролын явцад тодорхой онолыг мэдэх хэрэгтэй, тодорхой онол бол итгэлийг нэмэгдүүлэх, эрхэм дээд ёс мураалтай байх, бодитоор хэрэгжүүлэхийн урьтал юм. Намын гэрэл цацрангуй амжилт, хатуу бэрх түүхэн үйл явц, түүхэн туршлага, шилдэг уламжлал дотроос ХКН яагаад чадах, Марксизм яагаад ялах, Хятадын онцлогтой социолизм яагаад маш сайн ёс зүй болохыг гүнзгий ойлгож, түүний түүхэн логик, онолын логик, бодит ажиллагааны логикийг тодорхой мэдсэн байх хэрэгтэй.

—–Ши Жиньпин Фү Жяньд ажиллах үе хэлсэн үг (2021 оны 3-р сар)

Намын төв хорооноос намын түүхийг суралцах тухай бүх талын байршуулалт хийж, яг хэвээр нь сайтар хэрэгжүүлэх хэрэгтэй. Бүх талаар урагшилж, явж өнгөрсөн замаа цөм мартахгүй байж, хэдий хол, хэдий гэрэл гэгээтэй ирээдүйд хүрсэн ч гэсэн явж өнгөрүүлснээ мартахгүй байж, яагаад гараагаа эхлүүлснээ мартахгүй байх хэрэгтэй.

——Ши Жиньпин 13-р сонгуулийн БХАТИХ-ын 4-р чуулганы Өвөр Монголын төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт оролцох үе хэлсэн үг (2021 оны 3-р сарын 5-ны өдөр)

Бүх намаараа намын түүхээс эерэг сөрөг хоёр талын түүхэн туршлагыг шингээн авч, Намын төв хороо зүг хэлбэрэлтгүй хандаж, улс төрийн магадлах хүчин, улс төрийн ухамсрах хүчин, улс төрийн хэрэгжилтийн хүчнийг тасралтгүй дээшлүүлж, үзэл санаа, улс төр, үйл ажиллагааны талаар Намын төв хороотой дээд хэмжээнд нэгдмэл байхыг хэвээр хадгалж, бүх намаараа нягтран нэгдэх, сэтгэлээрээ нэгдэх, хичээл зүтгэлээрээ нэгдэхийг баталгаажуулах хэрэгтэй.

—–Ши Жиньпин намын түүхийг суралцах үйл ажиллагааны хурал дээр хэлсэн үг(2021 оны 2-р сарын 20-ны өдөр)

Өргөн олон намын гишүүд ялангуяа залуу намын гишүүд Марксизмын онолыг нарийн хянамгай суралцаж, намын түүх, шинэ Хятад улсын түүх, өөрчлөлт нээлтийн түүх, социолизмын хөгжлийн түүхийг уялдуулан суралцаж, суралцан хэрэгжүүлэх явцад хүсэл итгэлээ батжуулж, хичээн зүтгэх явцдаа анхны дархан үүргээ биелүүлж, “хос зуун жил”-ийн тэмцлийн зорилгоо биелүүлэх, Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандалтыг биелүүлэх гэсэн Хятадын мөрөөдлийг биелүүлэхийн төлөө оюун ухаан болон хүчин чадлаа хандивлахаар хичээн зүтгэхийг хүсэж байна.

—-Фү Дан Их Сургуулийн “КН-ын тунхаг”-ийг дэлгэн харуулах ордны бүх намын гишүүн, сайн дурчуудад илгээсэн Ши Жиньпиний хариу захидал(2020 оны 6-р сарын 27-ны өдөр)

Намын түүх, улсын түүхийг суралцах бол Хятадын онцлогтой социолизмыг баримтлан хөгжүүлэх, нам болон улсын олон төрлийн ажил үйлсийг үргэлжлэн урагш ахиулахад эрхбиш сурах ёстой хичээл болох юм. Энэхүү хичээлийг эрхбиш сурах ёстой бөгөөд заавал сайн сурсан байх ёстой. Намын түүх, улсын түүхийг суралцахыг үргэлжлэн эрчимжүүлж, түүхээ гүнзгий сэтгэн бодох явцдаа одоогийн ажлаа сайтар хийж гүйцэтгэн, ирээдүй рүү нэн сайн замнаж, Хятадын онцлогтой социолизмыг баримтлан хөгжүүлэх тухай зөв хариултуудыг тасралтгүй өгөх хэрэгтэй.

——-18-р сонгуулийн ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны хамтын 7-р суралцааны үеэр хэлсэн Ши Жиньпиний үг(2013 оны 6-р сарын 25-ны өдөр)

Exit mobile version